ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭСТ ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА…

Хан-Уул эрүүл мэндийн төвийн дарга А.Сувдаа, тархвар судлаач Ө.Ариунжаргал, тархвар судлаач А.Түвшинтогтох нар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, гэмтэл түлэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх анхан шатны арга хэмжээ, хачигт энцефалит өвчин, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, дархлаажуулалтын ач холбогдол, шар усны үерийн дараах авч хэрэгжүүлэх арга хэмжээ сэдвүүдээр танхимын сургалт зохион байгууллаа.