ЭТҮГЭН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА…

Этүгэн их сургуулийн ректор, Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан, Анагаах ухааны доктор (Ph.D), профессор Б.Батсэрээдэнэ Хан-Уул эрүүл мэндийн төвд зочилж хамтран ажиллахаар боллоо.

Уг хамтын ажиллагааны хүрээнд төгсөлтийн өмнөх болон дараах сургалт, хөтөч ажилтан болон эрэмбэлэн ангилах үйл ажиллагааг зохицуулах замаар оюутан дадлагажуулж нарийн мэргэжлийн эмч, багш нараар сургалт зохион байгуулах сургалтын бааз эмнэлэг болно.

Эрүүл мэндийн төвд дадлагажих оюутнууд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж, байгууллагын соёл, тогтсон стандартыг мөрдлөг болгон суралцах юм.