ТАЙВАНЬ УЛСЫН СУВИЛАХУЙН СУРГУУЛЬ, ЭМНЭЛГЭЭР ТУРШЛАГА СУДЛААД ИРЛЭЭ…

Хан-Уул эрүүл мэндийн төвийн сувилахын албаны дарга Б.Халиунгэрэл болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ахлах сувилагч нар Тайвань Улсын Чан Гунг их сургуулийн сувилахуйн тэнхим, Фу Жин Католик Их сургуулийн (Fu Jen Catholic University Hospital) эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан туршлага судлаад ирлээ.

Чан Гүн Сувилахуйн сургууль нь докторын хөтөлбөртэй, хичээлүүд нь англи хэл дээр явагддаг тул олон улсын оюутнуудад нээлттэй байдаг ба жил бүр зургаан оюутан элсүүлдэг ч гадаад оюутны тоонд хязгаарлалт тавьдаггүй.

Мөн сургуулийн сувилахуйн докторын хөтөлбөр нь хорт хавдрын эмчилгээ, ахмад настны эмчилгээ гэсэн хоёр үндсэн чиглэлээр сургалт явуулдаг, хиймэл оюун ухаанд суурилсан сургалтын баазтай, чадварлаг сувилагч бэлтгэн гаргах зорилготой сургууль байна.