Сувилахуйн албаны дарга Б.Халиунгэрэл Тайвань Улсаас судалсан туршлагаа хэрэгжүүлэн иргэдийн биеийн жин үзэж биеийн жингийн индекс тодорхойлж, илүүдэл жин, таргалалтын зэргийг тогтоон, эрүүл зөв хооллолтын зөвлөгөөг 108 иргэнд өгсөн байна.
Мөн өдөрлөгийн үеэр Эрүүл мэндийн төвийн дарга А.Сувдаа Олон улсын сувилагч нарын өдрийг угтан зохион байгуулж буй өдөрлөгийн талаар мөн цаашид хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярилцлага өглөө.