ЦЭРЭГ ТАТЛАГЫН ЭМЧ НАР…

Цэргийн насны залуусын эрүүл мэндийн асуудлыг илрүүлж, оношилж, эмчилж шийдэх нь цэрэг татлагад эерэг нөлөөтэй байдаг ба мөн цэрэг эрсийн хамрагдах хүрээ тоонд ч өндөр ач холбогдолтой юм.

Тиймээс жил бүрийн хугацаат цэрэг татлагын үйл ажиллагаанд оролцож буй эмчийн мэдлэг чадвар, баг бүрэлдэхүүнд эрүүл мэндийн төв онцгой анхаарч ирсэн.

Энэ удаагийн цэрэг татлагын товчоонд оролцож буй эмч нарт эрүүл мэндийн төвийн дарга А.Сувдаа сэтгэлзүйн сургалтыг хийж, төрийн албаны болон харилцаа хандлагадаа шинэ соёл нэвтрүүлэх талаар зөвлөлөө.