HANJING HOYO HEALTH MANAGEMENT GROUP-ТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЛЭЭ…

Хан-Уул эрүүл мэндийн төвийн дарга А.Сувдаагийн урилгаар Hanjing Hoyo Health Management Group -ийн ерөнхий менежер Qin Liu эрүүл мэндийн төвд зочиллоо.

Хатагтай Qin Liu эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд цаашид эмч ажилчдын эрдэм шинжилгээ судалгааны ажилд БНХАУ -д урт хугацаанд суралцаж туршлага хуримтлуулах боломж бүрдүүлэн хамтран ажиллахаар боллоо.