МЭС ЗАСЛЫН ХАГАЛГААНЫ ТАСАГ НЭЭХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГЫГ ЗӨВЛӨЛДӨВ.

Хан-уул эрүүл мэндийн төвийн дарга А.Сувдаа мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч Х.Хусьяан эмчтэй уулзалт хийж эрүүл мэндийн төвд мэс заслын хагалгааны хэсэг байгуулах, эмч нарыг ажлын байран дээр сургах чиглэлээр хамтарч ажиллах санал зөвлөлдөв.

Х.Хусьяан эмч нь Хан-Уул дүүргийн иргэдийн мэдрэлийн мэс заслыг зөвлөж хариуцаж ажилладаг манай эрүүл мэндийн төвийн зөвлөх эмч юм.