АХМАД ЭМЧ, СУВИЛАГЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА…

Эрүүл мэндийн төвийн дарга А.Сувдаа ахмадын зөвлөлийн хүсэлтээр ахмад эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр энэ жил Хан-Уул эрүүл мэндийн төвийн 90 жилийн ой тохиож байгаа тул ахмадууд ойг хэрхэн тэмдэглэх болон зарим ажил арга хэмжээний талаар санал хүсэлт хэлсэн.

Л.Бордух эмч: Эрүүл мэндийн төвийн барилга байгууламж маш гоё засагдсан байна. Залуу хүн гэхэд ахмад үеээ маш сайхан хүндэлж хүлээн авч уулзлаа баярлаж байна.

Г.Мөнхтогоо эмч: Мэдээж уулзах ёстой, 2 сар болоод ач холбогдол өгч уулзаж байгаад баярласан. Ийм дарга ховор үзэж байсан үнэхээр баяртай байна.

А.Сувдаа: Залуу, дунд, ахмад гэсэн гурван үеийн хэлхээ залгамжийг үүсгэн ажиллах болно гээд өөрийн хийж хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний ач холбогдол, үр нөлөөг ахмад үедээ танилцуулж дэмжиж ажиллахыг хүслээ.

Мөн уг уулзалт арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт талархал илэрхийлье.