АМЬСГАЛЫН ЗАМЫН ХАЛДВАР ХҮНДРЭЛЭЭС СЭРГИЙЛЭХ ТӨВ НЭЭГДЛЭЭ…

Томуу томуу төст өвчлөлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан чиглэл, үүрэг даалгаврын дагуу Хан-Уул эрүүл мэндийн төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран Амьсгалын замын халдвар хүндрэлээс сэргийлэх төвийг нээн томуу томуу төст өвчтөний хөтөч, цахим бүртгэл, хүүхдийн эмчийн үзлэг, өдрийн эмчилгээ болон бусад үйл ажиллагааг зохион байгуулаад байна.
Тус төвийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн зөвлөх баг удирдлага болон мэргэжлийн арга зүйгээр ханган ажиллах юм.