ХҮНИЙ ПАПИЛЛОМА ВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИНЫГ ТОВЛОЛД НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ СУРГАЛТ БОЛЛОО…

“Хүний папиллома вирусын халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах бэлэн байдлыг хангах” сэдэвт 2 өдрийн сургалт зохион байгуулагдаж байна.
Дэлхийн 150 гаруй улс орон Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө нэвтрүүлсэн бөгөөд вакциныг хүн бүрт хүртээмжтэй болгох, дархлаажуулалтын үйлчилгээг хүн амд ойртуулах зорилгоор сургуульд суурилсан байдлаар зохион байгуулдаг.
Тиймээс сургалтад Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар, вакцинаториуд, ЕБС-ийн эмч нарыг хамруулан ажиллалаа.