🔬Мазок буюу үтрээний наалдацын шинжилгээнд хэрхэн бэлдэх вэ?
Энэ нь хөвөн бамбараар эмэгтэйн үтрээний хананаас арчдас авч бактер, мөөгөнцөр, бэлгийн замын халдварт өвчин үүсгэгч илрүүлэхээс гадна цагаан эс, хучуур эс, салст зэргийг тусгай будагч бодисын тусламжтай микроскопоор харж тодорхойлно.
Дараах зовиур илэрсэн үед үтрээний наалдацын шинжилгээг хийнэ. Үүнд:
🔹Үтрээнээс цагаан, ногоон, шар өнгийн өтгөндүү шингэн ялгарах
🔹Эвгүй үнэр гарах
🔹Загатнах
🔹Яр, цэврүү гарах
🔹Шээх үед өвдөх
🔹Бэлгийн хавьтлын үед өвдөх, хорсох
🔹Биеийн юмны мөчлөг алдагдах
🔹Халуурах
Шинжилгээнд хэрхэн бэлтгэх вэ?
Үйлчлүүлэгч үзлэгийн орон дээр арчдас өгдөг тул бариу бус юбка өмсвөл тохиромжтой. Мөн:
🔹Бэлгийн хавьталд 48 цагийн дотор ороогүй байх
🔹Биений юм ирсэн үед шинжилгээг хийхгүй
🔹Тампон хэрэглээгүй байх
🔹Сүүлийн 3 хоног халдварын эсрэг эм, лаа хэрэглээгүй, мөн дотор угаалга хийгээгүй байх нь шинжилгээний хариу бодитой, үнэн гарахад нөлөөлнө.