Хорт хавдраас сэргийлэх хоёр л вакцин байдаг. Нэг нь элэгний хавдрын шалтгаан болох В гепатитын эсрэг вакцин, нөгөө нь умайн хүзүүний хавдраас гадна хошного, шодой, ам залгиур, бэлэг эрхтний хавдрын шалтгаан болох Хүний Папиллома Вирусийн эсрэг вакцин.
Дэлхийн 145 орон энэ вакциныг хийж охид, хөвгүүдээ 6 төрлийн хавдраас сэргийлж байна.