НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА П.ЭРХЭМБУЛГАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД АЖИЛЛАА…

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга АУ-ны доктор, профессор П.Эрхэмбулган 2025 оны 01 дүгээр сарын 09-нд Хан-Уул эрүүл мэндийн төвийн гемодиализ, хэвтэн эмчлүүлэх тасаг, амбулатори, эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцаж, тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж зөөврийн рентген, шээсний бүрэн автомат анализатор, гематологийн бүрэн автомат анализаторуудыг судалж шийдвэрлэхээр боллоо.
Хан-Уул эрүүл мэндийн төв байгуулагдсаны 90 жилийн ойгоо угтан хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүд болох:
1. Хиймэл оюун ухаанд суурилсан технологи ашиглан умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх
2. Гемодиализ эмчилгээний төв байгуулах
3.ХУД-ийн Жирэмсэн болон зорилтот бүлгийн иргэдэд БЗДХ эрт илрүүлэх, оношлох , эмчлэх,урьдчилан сэргийлэх
4. Сүрьеэгийн оношилгоо,эмчилгээ хяналт сэргийлэлтийн нэгдсэн төв байгуулах
5. Сэтгэц нийгэм сэргээн заслын клиникийн тусламж үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх төслүүдтэй танилцан, дэмжихээ илэрхийлж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.
МОНГОЛ ХҮН БҮР ЭРҮҮЛ БАЙГ.