Хан-Уул Эрүүл мэндийн төвийн гэмтлийн кабинет 7хорооны "Хашчагнуур" ӨЭМТөвтэй хамтран осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх 14 хоногийн аяны хүрээнд түлэгдэлт, эцэг эхийн оролцоо хариуцлага болон хальтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар иргэдэд сургалт сурталчилгаа хийж гарын авлага, зурагт хуудас тараав. Мөн байгууллагын ажилчидтай хамтран эмнэлгийн ойр орчны талбайг цэвэрлэлээ.