“Мөнгөн Улаанбаатар 2017” сэдэвт өвлийн спорт наадмын цасны баяр боллоо.

Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, Засгийн газрын 2009 оны   05 дугаар тогтоол, Нийслэл дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн 2017 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд байгууллага, иргэдийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах зорилгоор  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газар, дүүргийн ЗДТГазар, БТСХорооноос зохион байгуулсан  “Мөнгөн Улаанбаатар”      сэдэвт өвлийн спорт наадмын цасны баярын үйл ажиллагаа 2017 оны 02 сарын 04-ний өдрийн 11.00 цагт Хүй долоон худаг дахь “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын цанын баазад зохион байгуулагдаж  Хан-Уул дүүргийн 23 байгууллагын 480 гаруй ажилтан албан хаагчид хамрагдлаа.  Дүүргийн өвлийн спорт наадамд ХУД-н Засаг дарга Ж.Алдаржавхлан, ИТХ-ын дарга Б.Цэрэн, Тамгын газар  болон бусад хэлтэс албадын дарга нар хүрэлцэн ирж баярын үйл ажиллагаанд оролцсон.

Энэхүү үйл ажиллагаанд ХУЭМТөв, ӨЭМТөвүүдийн эмч ажилчдаас бүрдсэн 40 хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцлоо.

Дүүргийн БТСХорооноос 3 төрлийн тэмцээнийг зохион байгуулсан. Үүнд:

   1. Дартс / ХУЭМТөвийн их эмч Ч.Төрмандуул, сувилагч Г.Оюун-Эрдэнэ/

   2. Хөгжөөнт буухиа / ХУЭМТ-н их эмч Ч.Төрмандуул, Д.Оюунчимэг, М.Бямбажаргал, Н.Алтанзаяа, сувилагч С.Берденбек, нярав Б.Батсайхан нар/

   3. Цасны сумо    ХУЭМТ-н  их эмч Б.Тогтох-Эрдэнэ,Б.Намуунбайгаль нар оролцлоо.

Мөн ХУД-н ИТХ-аас зохион явуулсан 100 метрийн марафон, цасны хөл бөмбөгийн тэмцээнд баг бүрдүүлэн амжилттай оролцлоо.

123 huemt neelt