Хан-Уул Эрүүл мэндийн төвийн дарга Т.Пүрэвчулуун 2017 оны 1-р сарын 27-ны өдөр ЭМНДЕГ-ын дарга Д.Зоригттой эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх , худалдан авах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр хэвтүүлэн эмчлэх, өдрийн эмчилгээ, амбулаторийн үзлэг, оношилгоо, хөнгөвчлөх эмчилгээ гэсэн 58 төрлийн тусламж үйлчилгээний зардлыг нэхэмжлэх боломжтой боллоо. 2016 оны гэрээ дүгнэсэн үзүүлэлтээр манай байгууллага 98 хувийн амжилттай дүгнүүлж, дүүргийн эрүүл мэндийн төвүүд дундаа манлайлж, шинэ оныг эрч хүчтэй угтаж байна.