Цэргийн насны залуучудын эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэх болзолт уралдааныг угтсан зөвлөгөөн болж өндөрлөлөө.

Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, цэргийн алба хаах боломжийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулах болзолт уралдааны зөвлөгөөнийг Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб болон дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулах ажлын хүрээнд зөвлөгөөнийг 2017-02-10 ны өдөр ХУД-ийн  хурлын зааланд зохион байгууллаа.

            Зөвлөгөөнд ХУДЗДТын Цэргийн штабын ажилтнууд, Эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн, ЭМТ-ийн дарга, НЭМ-ийн орлогч дарга, статистикч эмч, ЭМТ-ийн нарийн мэргэжлийн эмч нар, ӨЭМТ-ийн дарга, хороодын зохион байгуулагч нар бүхий 60 орчим хүн оролцлоо.

ЭМТ-ийн дарга Т. Пүрэвчулуун “Хан-Уул дүүргийн цэргийн насны залуучуудын сүүлийн 4 жилийн өвчлөл, эрүүлжилтийн байдал” сэдвээр илтгэл тавив.16508215_1794775010844528_1430099162839512107_n 16649357_1794774780844551_6729739823140065557_n