Уясах өэмт “Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэх” болзолт уралдааны үйл ажиллагааг эрчимжүүлэх 14 хоногийн аян, сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг угтан өдөрлөг зохион байгууллаа.

Сургалт өдөрлөгийн үйл ажиллагаанд  ЭМТөвийн статистикч их эмч З.Туяа, Яармаг салбарын эрхлэгч Г.Оюунцэцэг, Уясах ӨЭМТөвийн их эмч Ч.Алтантуяа ЭМН Ажилтан Б.Нэргүй, ХУД-н 8-р хорооны зохион байгуулагч Б.Баярцэцэг болон 8-р хорооны хэсгийн ахлагч нар оролцлоо.

Мөн сүрьеэгийн эмч Отгонхүү өдөрлөгт оролцсон иргэдэд “Сүрьеэ өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт сурталчилгаа хийлээ.

Сургалт өдөрлөгт 2016 оны 2-р ээлжийн цэрэг татлагаар өвчний учир  чөлөөлөгдсөн  56 залууст  урилга тарааснаас 23 цэргийн насны залуу   ирж нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамрагдлаа. Цаашид цэргийн насны залуусыг нарийн мэргэжлийн эмчийн урьдчилан сэргийлэх  үзлэгт  цаг авахуулахгүйгээр шууд  үзэж байхаар тогтлоо.

 

17,03,14-2 17,03,14-1 17,03,14