Энхбуянт-Манал ӨЭМТ Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэх урьдчилан сэргийлэх үзлэг, өдөрлөгийг зохион байгууллаа.

Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 02 сарын 05-ны өдрийн А/08 тушаалын дагуу цэргийн жинхэнэ албанд татагдах залуусын эрүүл мэндийг сайжруулахаар 2017 оны 03 сарын 16 өдөр  өрхийн эрүүл мэндийн төв дээр урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулав. Өдөрлөгт урилгаар Хан-Уул эрүүл мэндийн төвийн өрхийн менежер Л.Гүнсэн, статистикч эмч З.Туяа, яармаг салбарын эрхлэгч н.Оюунцэцэг нар оролцов.  Өдөрлөгийг нээж өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М.Алтанхуяг, Хан-Уул дүүргийн статистикч эмч З.Туяа нар үг хэллээ.

бөөа

Яармаг салбарын гэмтэл, Мэдрэл, дотор, зүрх судас, нүдний эмч нар үзлэг хийж, үзлэгт 18 – 25 насны нийт 104 залуучууд хамрагдсанаас 26 нь өвчтэй илэрлээ. Өвчтэй илэрсэн залуусыг Өрхийн болон нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд  авч, зөвөлгөө өглөө. Эрүүл мэндийн боловсрол олгох гарын авлага, эрүүл мэндээ хамгаалах зөвлөгөө зөвлөмжийг 128 ширхэг тараав.

йыөба

dsffg