Гамшгаас хамгаалах тухай хуулийн 13.3.2 дахь заалт,8 дугаар зүйлийн 8.1,8.2 дахь заалт 26 дугаар зүйлийн 26.1 дэхь заалт,Засгийн газрын 2011 оны Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх “Журам батлах” тухай 339 тоот тогтоол, Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх “ Журам батлах” тухай 340 дүгээр тогтолын хэрэгжилтийг хангах зорилгоор 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16.00 цагт зарлан мэдээлэх дуут дохиогоор ажиллах дадлага сургуулилалтыг Эрүүл мэндийн төв, Яармаг салбаруудад зохион байгуулав.
Мөн 2017 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 15.30 зохион байгуулагдсан эмч нарын шуурхайд 15 өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар, 47 удирдах ажилтан, эмч, эмнэлгийн мэргэжилтэн нарт Гамшгаас хамгаалах дадлага сургалтыг явуулах тухай мэдээлэлээр хангаж, гамшгийн үед өөрийгөө хамгаалах арга зүй өрөөнд аюулгүй баирлалыг эзлэх,” СУУ-НУУГД- ХҮЛЭЭ” зарчмын дагуу ажиллах, газар хөдлөлтөнд өртсөн обьектоос гарч аюулгүй талбайд шилжихэд “ ГҮЙХГҮЙ-ЯРИХГҮЙ-ТҮЛХЭХГҮЙ-ЭРГЭЖ БУЦАХГҮЙ” гэсэн зарчмаар ажиллах болон дадлага сургуулилт хийгдлээ.