ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Цогзолмаа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Бат-Эрдэнэ, Мэргэжлийн хяналтын хэлтсийн  дарга Б.Алтантуяа, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, Тохижилт үйлчилгээний төвийн дарга Ц.Эрдэнэбаатар нар дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, ажлын байрны орчин нөхцөлтэй биечлэн танилцсан юм.
Мөн дүүргийнхээ Эрүүл мэндийг төвийн удирдлага, ажилтангуудыг өндөр хариуцлагатай ажиллаж ард иргэддээ сайн үйлчилгээ үзүүлж байхыг дүүргийн Засаг даргын зүгээс онцгойлон санууллаа. Цаашид  “Хан-Уул Эрүүл мэндийн төв”-ийн үйл ажиллагаанд хамгийн их тулгамдаж буй асуудал, яаралтай авч хэрэгжүүлэх төсөв төлөвлөгөөний тал дээр дэмжин ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

IMG_5443 IMG_5457