ХУЭМТ-ийн Сэргээн засах эмчилгээний багаас зохион байгуулсан "Чанартай Сэргээн засах -Амьдралын чанар" өдөрлөг 2017 оны 04 сарын 27-ний өдөр боллоо. Өдөрлөгт Улсын 3-р төв эмнэлгийн эрдэм шинжилгээ, сургалт хариуцсан дэд захирал, ББСЗСМН-ийн тэргүүн АУ-ны доктор О.Батгэрэл, НЭМГ-ын Уламжлалт, Сэргээн засах, сувилалын тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, АУ-ны доктор Д.Цэнджав, АШУҮИС-ын СЗ тэнхимийн багш, Монголын бие бялдар хөдөлгөөн заслын холбооны нарийн бичиг Х.Ариунаа, Нийслэлийн 6 дүүргийн ЭМТ-үүдийн СЗ эмч мэргэжилтнүүд, ХУД-ийн ӨЭМТ-ийн эмч, сувилагч нар урилгаар оролцлоо. Өдөрлөгийн үеээр ХУЭМТ-ийн Сэргээн засах тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, шинээр эмчилгээ үйлчилгээнд нэвтрүүлж буй эмчилгээний арга, хийгдэж буй судалгааны ажлууд, цаашид хийхээр төлөвлөсөн үйл ажиллагааны талаар сэргээн засах эмчилгээний эмч Б.Энхтуяа, Ж.Соёлмаа, Хөдөлгөөн засалч Ү.Тажгүль нар илтгэл тавьлаа. Өдөрлөгт оролцогсод сэргээн засах тусламж үйлчилгээтэй танилцан, илтгэлтэй холбоотой санал бодлоо солилцлоо.