Жил бүрийн 5,10 дугаар сард зохион байгуулагддаг ээлжит Дархлаажуулалтын 10 хоног энэ жил ЭМС-ын А/175 тоот тушаалаар “Хепатит В вирусийн халдвараас сэргийлье” уриан дор 2015 оны 05 дугаар сарын 10-наас 20-ны хооронд зохион байгуулагдаж байна. Дархлаажуулалтын 10 хоногоор Заавал хийх дархлаажуулалтын товлолоос хоцорсон 0-15 насны хүүхэд нөхөн дархлаажуулалтанд, ЕБС-ийн 16,17 настай хүүхдийг Улаанбурхан, Улаануудын вакцинд, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хепатитын В вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээнд сүүлийн 14 хоногийн дотор хамрагдаж, халдваргүй байгаа нь тогтоогдсон 40-65 насны иргэдийг В вирүсийн эсрэг сэргийлэх тарилгын эхний тунгаар, нэг сарын дараа хоёр дахь тунгаар дархлаажуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Та харьяа Өрхийн Эрүүл мэндийн төв дээр очиж вакциндаа идэвхитэй хамрагдаарай.