“Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийн спортыг Монгол Улсад хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачлагыг дэмжих зорилгоор дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаанд ХУЭМТөвийн эмч ажилчид нийт 63 хүн амжилттай оролцлоо. Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээний баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллалаа.