Хан уул дүүргийн хэмжээнд нийт 40-65 насны 37779 иргэнийг илрүүлэг, шинжилгээнд хамруулахаас Эрүүл мэндийн сайдын А/200 тоот тушаалын дагуу 17830 иргэнийг 2017 оны 09 сарын 25-ны дотор элэгний шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна. 07 сарын 21-ны байдлаар 6850 иргэн эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдаад байна. ЭМС-ын А/244 тоот тушаалын дагуу Аж ахуй нэгж байгууллагад илрүүлэг шинжилгээ хийгдэж байна. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Монфрэш ХХК, Таван богд групп,Авто тээврийн нэгтгэлийн 3-р бааз, Эрчим хүчний яамны 40-65 насны нийт 248 ажилтан В, С вирусын илрүүлэг шинжилгээнд хамрагдаад байна.