Гар, хөл, амны өвчин

Тодорхойлолт

Хоолой, залгиур улайж, амны хөндийн салст, завьж, буйл, хэл, тагнай, гарын алга, хөлийн ул болон өгзөг дээр толбот гүвдрүүт, цэврүүт тууралт гардаг цочмог халдварт өвчин.

Халдварын эх уурхай

o   Эмнэлзүйн бүдэг балархай, цочмог хэлбэрээр өвчлөгсөд, вирус тээгчид.

Дамжих зам

o   Өтгөн-ам

o   Ахуй хавьтал

o   Агаар дусал

Халдвар дамжих хүчин зүйл

o   Вирүсээр бохирлогдсон ус, хүнс, хөрс эд зүйлс, бохир, гар

Нууц үе

o   Ихэвчлэн 2-7 хоног, дунджаар 3-5 хоног

Халдвартай үе

o   Өвчлөлийн эхний 7 хоногт хамгийн их халдвартай, вирүс өтгөнөөр 7-н долоо хоногийн турш гадагш ялгарч болно.

Өртөмтгий бүлэг

o   Бүх насны хүн өвчлөх боловч ихэвчлэн 10 хүртэлх насны хүүхдүүд өвчилдөг.

o   Нэг гэрийн хүүхдүүдийн дунд, ясли, цэцэрлэг, сургууль хүүхдийн байгууллагуудад голомтлон гардаг. 

o   Өвчлөл, хүндрэлийн 90% нь 4 хүртэлх насанд тохиолддог.

Эпидемиологи: эрсдэлт хүчин зүйлс

o   Энтеровирус: өндөр халдвартай

o   Хүүхэд, ялангуяа 4 хүртэл насныхан өндөр эрсдэлтэй

o   Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүү эрсдэлтэй (харьцаа:1.5:1, Тайвань)

o   Өвчтэй хүүхдүүдийн ойрын хавьтал

o   Гэр бүл дотор болон ясли, цэцэрлэгт халдвар хамгийн их дамждаг

o   Гэр бүл дотор халдвар 2догчоор дамжих түвшин: 52% (нэг гэрийн хүүхдүүд 84%, үеэлүүд 83%, эцэг эх 41%, эмээ, өвөө 28%, нагац ах, эгч 26%)

o   Гэр бүлийн хавьтлуудад шинж тэмдэг илрэх хувь өндөр байсан (94%:29%)  

Улиралчлал

o   Зун, намрын улиралд элбэг  тохиолдоно.

Эмнэлзүйн шинж тэмдэг

o   Халдвар авагсдын 50-80% шинж тэмдэг илрэхгүй

o   Ихэвчлэн 5-7 хоногийн дотор аяндаа эдгэрдэг, эмчилгээ хийгээгүй байхад ч

o   Клиник шинж тэмдэг илэрсэн нийт тохиолдлын >95% хөнгөн

o   Нийт тохиолдлын >90% нь≤ 4нас,>80% нь ≤ 2нас

–      Хөнгөн хэлбэр

o   Өвчтний гар, хөл, амны салст дээр өвөрмөц цэврүүт, улаан хүрээтэй, цайвар цагаан гадаргуутай тууралт гарах, бага зэрэг толгой өвдөх.

–      Дунд хэлбэр

o   Өвчтний гар, хөл, ам, өгзөг, тохойн дээр өвөрмөц цэврүүт тууралт гарсан, амны тууралт шархалсан, толгой өвдсөн, бөөлжсөн, 38 хэмээс дээш нэг хоног, түүнээс дээш халуурсан.

–      Хүнд хэлбэр

o   Өвчтний гар, хөл, ам, өгзөг, биеэр өвөрмөц цэврүүт тууралттай

o   Амны тууралт шархалсан

o   Бөөлжсөн

o   38 хэмээс дээш халуурсан

o   Толгой өвдөж, хүзүүний хөшинг илэрсэн

o   Даралт буурсан, зүрхний хэм алдагдсан,

o   Зүрхний цохилт олширсон,

o   Амьсгал олширон, цустай хөөсөрхөг цэр гарсан,

o   Цочромтгой, унтаа, нойрмог болсон, гар, хөл бага зэрэг саажсан зэрэг болно.

Хүндрэл

o   Уушигны хаван/цус алдалт

o   Энцефалит

o   Асептик менингит

o   Цочмог сул саажилт

o   Миокардит

Эмчилгээ

o   Гар, хөл, амны өвчний үед өвөрмөц эмчилгээ байхгүй.

o   Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.

–      Хөнгөн хэлбэрийн үед

o   Эмнэлэгт хэвтүүлэх шаардлагагүй

o   Хүүхдийг гэрт нь 14 хоног өрхийн эмчийн хяналтад тусгаарлана.

o   Илчлэг сайтай хүнсний бүтээгдэхүүн,  аминдэм, аньс, чацарганы шүүс зэргийг хэрэглэнэ.

–      Дунд хэлбэрийн үед

o   Өвчтний биеийн байдлыг дунд гэж үнэлбэл эмнэлэгт хэвтүүлэн шинж тэмдэгийн болон хүндрэлээс сэргийлэх эмчилгээ хийнэ.

–      Хүнд хэлбэрийн үед

o   Өвчтнийг эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн

o   Уушигны хаван/цус алдалт,

o   Энцефалит,

o   Асептик менингит,

o   Миокардит зэрэг хүндрэлийг  “Зонхилон тохиолдох өвчин эмгэгийн удирдамж”-ын дагуу эмчилнэ.

Бүртгэх, мэдээлэх

o   Гар, хөл, амны өвчнийг анх сэжиглэсэн, оношлосон өрхийн эмч, нийслэлийн эрүүл мэндийн газарт,

o   Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 11-454921 тоот утсанд яаралтай мэдээлнэ.