Эрүүл мэндийн салбарын ууган байгууллагуудын нэг Хан-Уул эрүүл мэндийн төв гавьяаны амралтад байгаа ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ…

Хан-Уул эрүүл мэндийн төв нь 1933 оны 09-р сарын 05-ны өдөр Аж үйлдвэрийн даргын тушаалаар 2 орон тоотой байгуулагдсан Хан-Уул дүүргийн анхны эмнэлэг юм. Хан-Уул эрүүл мэндийн төв нь үйл ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлсээр өдгөө нарийн мэргэжлийн 24 кабинет, үйл оношийн болон пара-клиникийн 16 кабинет, хэвтүүлэн эмчлэх 90 ортой нийт 224 ажилтантай 4 тасагтай ажиллаж байгаагаас удирдах ажилтан 7, НЭМ-ийн мэргэжилтэн 2, мэдээлэл технологийн мэргэжилтэн 2, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер 1, их эмч 76, дээд мэргэжилтэн 6, сувилагч 56, эмнэлгийн бусад мэргэжилтэн 24 бусад үйлчилгээний 43 ажилтантай дүүргийнхээ 150000 гаруй хүн амд эмнэлгийн нарийн мэргэжлийн I, II шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг томоохон байгууллага болсон билээ.

IMG_6058Тус эрүүл мэндийн төв нь Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан “АХМАДЫН БАЯР”-ын хурлыг 2017 оны 09 сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү  хүндэтгэл ёслолын арга хэмжээнд гавьяаны амралтад суусан гавьяат, доктор, профессор эрдмийн зэрэг цолтой ахмад ажилчид, үе үеийн эмнэлгийн дарга, захиргаа, үйлчилгээний ажилчин нийлсэн 200 орчим ахмадууд уригдан оролцоо.

IMG_5983Энэхүү арга хэмжээний хамгийн ахмад 94 настай Т.Гэндэн гуай бидэнд үнэт сургаалаа хайрлаж, баярласан талархсанаа илэрхийлж, Хан-уул эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн орлогч дарга Б.Лувсанням, Хан-Уул дүүргийн ИТХ гишүүн, Засаг даргын зөвлөх Ч.Баторгил нар үг хэлж нээлтийн үйл ажиллагаа эхэлсэн.

IMG_5947

Баярын хурал дээр сувилагч Э.Пүрэвсүрэн, Ө.Зина нар нийслэлийн эрүүл мэндийн газрын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан нь онцлох үйл явдал боллоо.

IMG_6072Хан-Уул эрүүл мэндийн төвийн үе үеийн ахмадууд болон Хан-Уул дүүргийн нийт ахмад буурлууддаа Олон улсын “АХМАДЫН БАЯР”-ын мэнд хүргэж, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе.

Annos-4X2