Эрүүл мэндийн сайдын 2013 оны 307 дугаар тушаалын дагуу жил бүрийн 9.22-10.20 ныг оюутны эрүүл мэндийг сар болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
Уг сарын аяны хүрээнд Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвөөс өсвөр үе, сэтгэц, наркологи, БЗДХ- ХДХВ, ДОХ-ын кабинетууд хамтран дүүргийн нутаг дэвсгэр дээрх 10 их дээд сургууль, коллежуудад сургалт сурталчилгаа, үзлэг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Одоогоор Хангай дээд сургууль, Аварга дээд сургууль, Эдийн засгийн үндэсний дээд сургуулийн нийт 180 гаруй хүүхдүүдэд “Архи, тамхины хэрэглээ түүний хор уршиг”, “Стрессийг даван туулах нь”, “АЗХӨ, түүнээс урьдчилан сэргийлэх”, “Гэр бүл төлөвлөлт”,”ХУЭМТ-ийн Өсвөр үеийн кабинетийн танилцуулга”, “БЗХӨ, түүнээс урьдчилан сэргийлэх нь” гэсэн сэдвүүдээр сургалт, сурталчилгаа хийгдсэн.