“Сүрьеэгүй-Улаанбаатар” хөтөлбөр Хан-Уул дүүргээс эхэллээ

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сүрьеэгийн Тандалт Судалгааны Алба, Нийслэлийн эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн төв  болон “Монголын эрүүл мэндийн үүсгэл” (MHI) НҮТББ хамтран “Сүрьеэгүй Улаанбаатар”  төсөл Хан-Уул дүүргийн Соёлын ордонд албан ёсоор эхлүүллээ.

21895133_168481847036708_1593916300_o

Дүүргийн Засаг даргын “2017-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Аз жаргалтай амьдрал” зорилтын хүрээнд иргэдийнхээ амар тайван, эрүүл, аз жаргалтай амьдралыг цогцлоохоор зорьсон зорилтын нэгээхэн хэсгийн эхлэл болж  “Сүрьеэгүй – Хан-Уул” хөтөлбөр нийслэлийн дүүргүүдээс анхлан Хан-Уул дүүрэгт ийн хэрэгжиж эхлээд байна.   21908307_168481853703374_1093028163_o Сүрьеэгүй Улаанбаатар” төслийн гол зорилго халдварт өвчний дотор сүрьеэ өвчний идэвхитэй илрүүлэг, эмчилгээний хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлээр нийслэлийн бүх дүүрэгт хэрэгжиж “Сүрьеэгүй Улаанбаатар”  болоход оршино.

Сүрьеэгүй Хан-Уул” хөтөлбөрийн үйл ажиллагааны ерөнхий ивээн тэтгэгчээр Голомт банк” болон АНУ-ын QIAGEN компани хамтран ивээн тэтгэж байгаа бөгөөд Хан-Уул дүүрэгийн хэмжээнд жилдээ нийт 300 гаруй сүрьеэ илэрч байна. 2017 оны 08 дугаар сарын байдлаар 162 сүрьеэ илэрч цаг тухайд нь эмчилгээ үйлчилгээнд хамруулсан. Мөн  урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ тасралтгүй үргэлжилж буй.

21931438_168481873703372_1112393920_o

 Уг үзлэг шинжилгээгээр анх удаа насанд хүрэгчдийн далд хэлбэрийн сүрьеэг илрүүлэх бөгөөд далд хэлбэрийн сүрьеэг илрүүлж эмчилбэл идэвхтэй сүрьеэ болохоос урьдчилан сэргийлэх өндөр ач холбогдолтой аж.

 Монголд насанд хүрэгчид болон хүүхдийн идэвхтэй сүрьег хүүхдийн дүнд далд сүрьеэг  5-аас доош насны далд сүрьеэтэй хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх эмчилгээг өгдөг бөгөөд насанд хүрэгчидийн сүрьеэ огт илрүүлэгддэггүй үлддэг байсныг өөрчилхөөр “Сүрьеэгүй Улаанбаатар” төсөл хэрэгжиж буй.

15925817-e6b4-4c48-9714-f918a5e48e84

Сүрьеэгүй Хан-Уул” хөтөлбөрийн үйл ажиллагаа Хан-Уул дүүргийн Соёлын  ордонд 3 өдөр үргэлжлэх бөгөөд дүүргийн иргэд идэвхитэй оролцохыг зохион байгуулагч нарын зүгээс уриаллаа.

6052780d-30be-4c4a-acad-ea0d66048128