Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг “Ажлын байр нь дахь сэтгэцийн эрүүл мэнд” уриан дор тэмдэглэж байна.


 

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Төвөөс 2013 онд хийсэн судалгаагаар насанд хүрсэн хүмүүсийн 18.5 хувь нь сэтгэл түгшилттэй, 17.1 хувь нь нойрны эмгэгтэй, 16.2 хувь нь мэдрэл сульдалтай, 4.4 хувь сэтгэл гутрах эмгэгтэй байгааг тогтоосон" гэлээ.

.

ДЭМБ-н судалгаагаар бие махбодын архаг хууч өвчин сэтгэл гутралтай хавсарсан тохиолдолд хүний биеийн эрүүл мэндийн байдал улам хурдан дордож байгааг тогтоосон юм. Халдварт бус, архаг өвчнүүд одоогоор дэлхий дахинд нас баралтын гол шалтгаан болж байна. Архаг хууч өвчтэй хүмүүс болон түүний гэр бүлийнхэний амьдралын чанарт нөлөөлөх хүчин зүйлийн нэг нь бол сэтгэл санааны байдал юм.
Үүнээс гадна удаан хугацааны турш өвчтэй байх нь сэтгэл санаанд дарамт үзүүлснээр сэтгэл түгшилт ба эрүүл бус зан үйлтэй болоход нөлөөлж, энэ нь сэтгэл зүйн ба бие махбодын шинж тэмдгүүдээр илэрдэг ажээ.

  Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд тус өдрийн гол зорилго нь дэлхий нийтээрээ хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал хандуулахад чиглэгддэг. Түүнчлэн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдаж буй асуудлыг олон нийтэд таниулах болон сэтгэцийн эрүүл мэндийн салбарт хөрөн-гө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой.

Манай улс сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдрийг жил бүрийн 10-р сарын 10-ны өдөр тэмдэглэж өнгөрүүлдэг уламжлалтай ба энэ жил 18 дахь удаагаа “Ажлын байр нь дахь сэтгэцийн эрүүл мэнд” уриан дор тэмдэглэж байна. ХУД-ийн хүн ам сүүлийн 5 жилийн байдлаар 25% өссөн /2016 оны байдлаар 159465 хүн ам/   байна. 2017 оны  эхний 6 сарын байдлаар ХУЭМТ-ийн амбулториор үйлчилүүлсэн нийт үзлэг 400159 байгаагаас Сэтгэцийн эрүүл мэнд, Наркологийн кабинетын үзлэг 5058 буюу 1.26% -ийг эзэлж байгаа ба энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад / 2016 оны 6-р сартай/  7,9% -р өссөн байгаа нь сэтгэцийн тулгамдсан асуудал болон сэтгэцийн эмгэг ихсч байгаа харуулж байна.

 

Сэтгэцийн эмгэг нь өдөр тутмын бухимдал, зан үйлийн өөрчлөлт нь архи тамхи, мансууруулах бодис хэрэглэх, хүчирхийлэл, гэмт хэрэг үйлдэх, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдах зэрэг олон сөрөг үр дагаварт хүргэдэг төдийгүй эргэн тойрныхоо хүмүүст болон улс орны хөгжилд сөргөөр нөлөөлдөг юм.