Дэлхийн гар угаах өдрийг угтаж ЭМТ-ийн хэмжээнд зохион байгуулах ажлын талаар тушаал төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тус ажлын хүрээнд 2017 оны 10-р сарын 13-ны өдөр ЭМТ-ийн Халдварын сэргийлэлт хяналтын алба, Сувилахуйн алба, Чанраын алба хамтран “Гарын эрүүл ахуйг сахъя” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулан явууллаа, Тус өдөрлөгийн үйл ажиллагаанд хэвтэн эмчлүүлэх тасаг, поликлиникийн тасгийн сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож хэвтэн эмчлүүлэгчид болон амбулаториор үйлчлүүлэгчдэд сурталчилгаа хийж гарын авлага материал тараалаа. Мөн гар халдваргүйжүүлэх спиртэн суурьтай уусмалаар гарыг хэрхэн халдваргүйжүүлэх аргыг иргэд үйлчлүүлэгчдэд зааж арга зүйн зөвлөгөөг өглөө.Тус өдөрлөгийн үйл ажиллагаанд нийт 100 гаруй хүн оролцлоо.
Эмч эмнэлгийн ажилчдын гарын эрүүл ахуй сахих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор халдварын эрсдэл өндөртэй ажилбартай тасаг нэгж кабинетуудад гарын нэг удаагийн цаасан сальфетик тарааж өглөө.