Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ.

Жил бүрийн намар 10 дугаар сард    хийгддэг Дархлаажуулалтын ээлжит 10 хоногийг 2017 оны 10 дугаар сарын 16-наас 26-ны өдрүүдэд “Томуугийн эсрэг дархлаажулалт” уриан дор зохион байгуулж байна. Дархлаажуулатын 10 хоногоор Америкийн Нэгдсэн Улсын “ Протейн Сайнс” , Австрали Улсын “Секирюс”,  Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Хуалан биоложикс” үйлдвэрийн томуугийн эсрэг 3 төрлийн вакцинаар эрүүл мэндийн ажилтан-350,  дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар-3610,  архаг, суурь өвчтэй хүн, өндөр настан-3200, жирэмсэн эмэгтэй-200 , дүүргийн сонгогдсон цэцэрлэгийн 3970 хүүхдийг тус тус тархвар судлалын заалтаар дархлаажуулах болно. Мөн товлолын сахуу татрангийн эсрэг 2т вакцинаар  7нас,15 настай хүүхдийг, улаанбурханы эсрэг  вакцинаар 15настай хүүхдийг дархлаажуулна. Заавал хийх дархлаажуулалтаас хоцорсон 15 хүртэлх насны хүүхдийг Эрүүл мэндийн сайдын 261 дугаар тушаалын дагуу нөхөн дархлаажуулна.

 

Дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн                 Д.ИчинхорлооUntitled-2