Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн тусламж, үйлчилгээний онол практикийн бага хурал

Нийслэлийн эрүүл мэндийн газраас зохион байгуулж буй Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн тусламж, үйлчилгээний САЙН ТУРШЛАГА шалгаруулах арга хэмжээний 2017оны эхний 10 байранд шалгарсан бүтээлүүдийг ажил үйлчилгээнд нэвтрүүлэх онол практикийн бага хурал боллоо.

1. Умайн хүзүүг эмийн бус аргаар бэлтгэх Амгалан АГ
2. Рентген зураг авахад хүүхдийг байрлуулах сандал СХНЭ
3. Чихрийн шижингийн эрт илрүүлгийн оношилгоо СБЭМТ
4. Гэр зөвлөмж ЧЭМТ
5. Сувилагчийн иж бүрдэл БЗНЭ
6. Сэтгэлд нийцсэн сувилахуйн тусламж үйлчилгээ ХУНЭ
7. Эмгүй хатгалт ХУЭМТ
8. Сувилагчийн ур чадварын кабинет БГЭМТ
9. Авто засварын баг НТТТ
10.Өрхийн эмч нарын гарын авлага СХЭМТ

IMG_0866 copy

Сайн туршлага арга хэмжээнд 24 байгууллагын 148 бүтээл оролцсоноос эхний 5 бүтээлийг шалгаруулж өргөмжлөл, эхний 20 бүтээлд Гэрчилгээ олгосон юм.

IMG_0863

Хан-Уул эрүүл мэндийн төв нь эмчилгээний шинэ технологи, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хөнгөвчлөх дараах бүтээлүүдээр оролцсон.

– KINESIO TAPING буюу сэргээн засах эмчилгээ
DRY NEEDLING буюу эмгүй хатгах эмчилгээ
– Ахуй заслын хэрэгсэл
– Эмч, эмнэлгийн ажилчдын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд ашиглах гарын авлага 
– ӨЭМТ-д нярайн шарлалт тодорхойлох аппаратыг ашигласан туршлага 
– Артерийн гипертензийн өвчтөний хяналтыг сайжруулахын тулд хяналтын картыг шинээр боловсруулж ашигласан туршлага

Эдгээр бүтээлүүдээс DRY NEEDLING буюу ЭМГҮЙ ХАТГАХ ЭМЧИЛГЭЭ эмчилгээний арга технологи 7 дугаар байранд шалгарсан билээ.

IMG_0930

Энэхүү арга технологи нь суугаа ажил хийдэг болон мөр хөших өвчин зэрэг арьс булчингийн завсрын эсийн гэмтэлд нөлөөлөх эмчилгээний өндөр ач холбогдолтой болох нь эмчилгээний туршилтын 2 улиралын хугацаанд харагдсан байна. Энэхүү эмчилгээний шинэ арга технологийг нэвтрүүлж байгаа эмч ажилчдад амжилт хүсье.

22563836_2004956506414754_970796871_o