Нийслэлийн хэмжээнд 2017 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулах төлөвлөгөөний дагуу 2017 оны 10 сарын 18 өдөр 11:00 цагт Хан-Уул дүүргийн Цэрэг татлагын товчооны хурал боллоо.
Тус хуралд Цэргийн жинхэнэ албанд татах зарлан дуудах мэдэгдэл тооцооны мэдээллийн талаар ХУД-ийн Цэргийн штабын Тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа С.Баярмагнай, Цэргийн насны залуучуудын эрүүлжилтийн талаар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга, ИТХ-ын Тэргүүлэгч Э.Бодьцэцэг нар мэдээлэл хийлээ.
Хурлын төгсгөлд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга Б.Энхболд холбогдох албаны хүмүүсд цэрэг татлагын ажлын үр дүнг дээшлүүлэх талаар үүрэг, чиглэл өглөө.
Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн спорт зааланд хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 2017 оны 10 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Иргэний үүргээ биелүүлж ЦЭРЭГ ТАТЛАГАдаа идэвхтэй оролцоно уу.