Тушаалын төсөл
Төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 24.5 дахь хэсэг, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэг, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2017 оны 07 сарын 27-н өдрийн 264/А/293 тоот тушаалыг үндэслэн ТУШААХ нь:
1.Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвөөс үзүүлэх төлбөртэй тусламж үйлчилгээний төлбөрийг нэгдүгээр, төлбөртэй тусламж үйлчилгээний орлогыг зарцуулах журмыг хоёрдугаар, нэмэлт үйлчилгээний төлбөрийг иргэнээс төлүүлөх журмыг гуравдугаар хавсралтаар баталсугай.
2.Уг тушаалыг 2017 оны 09 дугаар сарын 01-ны өдрөөс мөрдөж ажиллахыг чанарын албаны дарга /Э.Оюумаа/-д, үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавьж ажиллахыг ерөнхий нягтлан бодогч / Д.Энхбаяр/-т даалгасугай.
3.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн /Н. Эрдэнэсувд/-д үүрэг болгосугай.
4.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 10 сарын 25-ны өдрийн А/49 тоот тушаалын 2-р хавсралтыг хүчингүй болгосугай.
ДАРГА Э. БОДЬЦЭЦЭГ
Хан-Уул Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны …. дугаар сарын ….-ны өдрийн …. тоот тушаалын …… хавсралт
ТӨЛБӨРТЭЙ ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНИЙН ТАРИФ
1 |
Зүрхний цахилгаан бичлэг |
|||
Энгийн бичлэг |
3000 |
|||
Ачаалалтай |
5000 |
|||
2 |
Дурангийн оношлогоо |
|
||
Улаан хоолой , ходоод, дээд болон нарийн гэдэс дурандах |
25000 |
|||
Үтрээний кольпоскопия |
6000 |
|||
Нүдний уг дурандах |
3000 |
|||
Нүдний даралт хэмжих |
3000 |
|||
3
|
Чанд авианы оношлогоо |
|||
Умай умайн дайвар, түрүү булчирхай |
7000 |
|||
Хэвлийн хөндийн цуллаг эрхтэн бүгд |
6000 |
|||
Кардио ЭХО КГ |
25000 |
|||
4 |
Рентген |
|||
Рентген зураг авалт / дижитал/ |
15000 |
|||
Рентген зураг авалт /энгийн/ |
6000 |
|||
Рентген гэрэлд харах |
4000 |
|||
5 |
Лабораторийн шинжилгээ |
|
||
|
Иммунологийн шинжилгээ |
АСЛО |
6000 |
|
СРБ |
4500 |
|||
РФ |
5000 |
|||
Маркер С/HBSAg/ |
8000 |
|||
Маркер B/HCV/ |
8000 |
|||
H-пилори /хеликобактери/ |
8000 |
|||
Биохимийн шинжилгээ |
ГОТ |
3000 |
||
ГПТ |
3000 |
|||
Билирубин |
3000 |
|||
|
Креатинин |
3000 |
||
Мочевин |
3000 |
|||
Амилаза |
5000 |
|||
Уураг альбумин |
3000 |
|||
Шүлтлэг фосфотаза |
3000 |
|||
Сахар |
2500 |
|||
Холестрин |
3000 |
|||
ЛДГ |
2500 |
|||
ГГТ |
3000 |
|||
|
Триглицерид |
4000 |
||
Натри |
4000 |
|||
Хлор |
4000 |
|||
Кали |
4000 |
|||
Кальц |
4000 |
|||
|
Цусны шинжилгээ |
ЦЕШ /дэлгэрэнгүй/ |
5000 |
|
Коагулограмм / 4 шинжилгээ/ |
13000 |
|||
Цусны бүлэг тодорхойлох |
3000 |
|||
Резус фактор тодорхойлох |
1500 |
|||
Лейкоцит |
2500 |
|||
Бактериологийн шинжилгээ |
Биологийн шингэн, арчдасанд үүсгэгч илрүүлэх, ариун чанар үзэх |
5000 |
||
Антибиотик мэдрэг чанар үзэх |
5000 |
|||
Гэдэсний дисбактериоз |
3000 |
|||
Шээсний сүв, үтрээний наац |
3000 |
|||
Шээсний ерөнхий шинжилгээ |
3000 |
|||
Глюкозжсон гемоглобин |
15000 |
|||
6 |
Ажил сургуульд орох, жолооны үнэмлэх болон гадаадад явахад шаардагдах эрүүл мэндийн үзлэг шинжилгээ |
|||
Ажил сургуульд орох, жолооны үнэмлэх авах |
10000 |
|||
Гадаад явахад |
15000 |
|||
Гэр бүл болох |
10000 |
|||
Урьдчилан сэргийлэх үзлэг/байгууллага, иргэдийн хүсэлтээр/ |
25000 |
|||
Хүнсний болон хүүхдийн байгууллагын урьдчилан сэргийлэх үзлэг |
15000 |
|||
Аж, ахуйн нэгж байгууллагатай гэрээгээр гүйцэтгэх урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо |
35000 |
|||
7
|
Шүдний үзлэг эмчилгээ |
|||
Байнгын ломбо тавих /нэг шүд/ |
Цемент |
5200 |
||
Өөрөө хатуурагч хуванцар |
6000 |
|||
Гэрлээр хатуурагч хуванцар |
14000 |
|||
Хуучин ломбо авах |
3000 |
|||
Бүтэн шүдний хөндий нээх |
6000 |
|||
Түр ломбо /нэг шүд/ |
Эмчилгээний жийргэвч |
3000 |
||
Тусгаарлах жийргэвч |
3000 |
|||
Түр ломбо |
2000 |
|||
Сувгийн эмчилгээ |
Мэдээ алдуулах |
2000 |
||
Мышьяк тавих |
3500 |
|||
Шүдний хөндий нээх |
3000 |
|||
Суваг өргөсгөх, цэвэрлэх/нэг суваг/ |
2500 |
|||
Шүдний сувгийн эм солих давтан |
2000 |
|||
Шүдний суваг ломбодох /нэг суваг/ |
4000 |
|||
Сувгийн хуучин ломбо авах |
4000 |
|||
Шүдний тойрон эдийн эмчилгээ |
Шүдний чулуу цэвэрлэх /нэг шүд/ |
1500 |
||
Шүдний хатуу эдэд лак гель түрхэх |
3500 |
|||
Силант |
5000 |
|||
|
Бүх шүдний өнгөлгөө |
15000 |
||
Мэс ажилбар |
Байнгын шүд авах |
15000 |
||
Сүүн шүд авах |
8000 |
|||
Буглаа, нэвчдэс нээх |
15000 |
|||
Шүд авах /нэг шүд/ |
10000 |
|||
Шүдний гаралтай ясны хальсны идээт үрэвсэл нээх |
15000 |
|||
Мэдээ алдуулалт |
5000 |
|||
Шүд авсан оромны цэвэрлэх |
5000 |
|||
Шүд авсны дараах цус тогтоолт |
5000 |
|||
8
|
Сувилахуйн тусламж
|
Цөс угаах |
1700 |
|
Дуслаар тариа хийх |
2500 |
|||
Судсанд тариа хийх |
1000 |
|||
Булчинд тариа хийх |
1000 |
|||
Арьсан дор тариа хийх |
900 |
|||
Цэвэрлэх бургуй тавих |
5200 |
|||
Эмчилгээний бургуй тавих |
4300 |
|||
Боолт хийх 1 удаагийн (цэвэр, бохир ) |
3000 |
|||
9 |
Өвдөлт намдаах эмчилгээ |
Толгойны өвдөлт намдаах мигрений эмийн эмчилгээ |
10000 |
|
Тархины цус харвалтын дараах өвдөлт намдаах эмчилгээ |
10000 |
|||
Гурвалсан мэдрэлийн өвдөлтийн үед эмийн хориг хийх |
10000 |
|||
Хүзүүний булчингийн өвдөлт намдаах хориг |
10000 |
|||
Ууцны өвдөлтийн хориг |
10000 |
|||
Могойн яр бүх төрлийн өвдөлт намдаах |
10000 |
|||
10 |
Донтолт, архидалтаас үүссэн гэмтэл оношлогоо, эмчилгээ |
Гарсан бодит зардлаар |
||
11 |
Донтолт, архидалтаас үүссэн хордлогын үеийн эмчилгээ |
35000 |
||
12 |
Иргэн санаатайгаар амь насаа бусниулахаар оролдсон тохиолдлын оношлогоо, эмчилгээ |
Гарсан бодит зардлаар |
||
13 |
ЭМД-гүй иргэний ЭМД-аас санхүүждэг бүх төрлийн оношлогоо, эмчилгээ |
Тусламж үйлчилгээний багцад заагдсан тарифаар |
||
14 |
Нэмэлт үйлчилгээ |
|
||
Төлбөртэй өрөө /1 ор хоногт/ |
10000 |
|||
Сахиурын эвхдэг ор /1 өдөрт/ |
1000 |
|||
Коктейль /1 удаа/ |
500 |
|||
Соруулдаг бумба /1 удаа/ |
1000 |
|||
Парафин /1 удаа/ |
2000 |
|||
Татлага /1 удаа/ |
2000 |
|||
Хэсэг газрын иллэг |
3000 |
|||
Бүтэн биеийн иллэг |
20000 |
|||
Толгойн бариа |
3500 |
|||
Хануур |
5000 |
|||
Самнуур |
2500 |
|||
УЗТ |
2500 |
|||
УВЧ |
1000 |
|||
Электрофорез |
2500 |
|||
Кварц |
1500 |
|||
Медитенс |
2500 |
|||
Гэмтлийн үеийн хөдөлгөөн засал |
3500 |
|||
Харвалтын үений сэргээн засал |
8000 |
|||
Нүдний эвэрлэг салстаас гадны биет авах |
15000 |
|||
Өвдөг нээх |
15000 |
|||
Хатаах тариа хийх |
20000 |
|||
Хатиг буглаа нээх |
10000 |
|||
Хамрын ясны болон таславчийн шинэ хугарал засах |
30000 |
|||
Хамар залгиурын хөндийгөөс гадны биет авах |
10000 |
|||
Гайморовын хөндийд хатгалт хийж угаах |
20000 |
|||
Хамрын хатиг буглаа нээх |
5000 |
|||
Төвөнхөд эм цацах |
5000 |
|||
Хамар, залгиурын хөндийгөөс арчдас авах |
2000 |
|||
Хамрын самалдагт тариа хийх |
5000 |
|||
Чих хамар, төвөнх дурандах |
5000 |
|||
Эмэгтэйчүүд |
Спираль тавих, авах |
5000 |
||
Бартолинит нээх |
10000 |
|||
Жадель суулгац |
10000 |
|||
|
Хан-Уул Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны …. дугаар сарын ….-ны өдрий …. тоот тушаалын …… хавсралт
Төлбөртэй тусламж үйлчилгээний орлогыг зарцуулах журам
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү журмыг дүүргийн эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалтанд ороогүй тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчдийн хүсэлтийн дагуу нэмэлтээр үзүүлэх, эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй, эсвэл эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээ авах зардлын төлбөр нь тухайн улирлын болон жилийн дээд хязгаараас хэтэрсэн иргэнд нэмэлт болон төлбөртэй тусламж үйлчилгээ үзүүлнэ.
Хоёр. Нэмэлт болон төлбөртэй тусламж үйлчилгээнээс олсон орлогын бүртгэл, зарцуулалт
2.1 Дүүргийн эрүүл мэндийн төв нь нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээний орлого, зарцуулалтыг төлөвлөж, жил бүрийн төсөвтөө тусгана.
2.2 Үндсэн үйл ажиллагааны нэмэлт болон төлбөртэй тусламж үйлчилгээнээс олсон орлогыг нь дүүргийн Сангийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 217 дугаар тушаалаар баталсан “Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих” журмаар зохицуулна.
2.3 Нэмэлт болон төлбөртэй тусламж үйлчилгээнээс олсон орлого нь дүүргийн эрүүл мэндийн төвийн өөрийн үйл ажиллагааны орлогод бүртгэгдэнэ.
2.4 Нэмэлт болон төлбөртэй тусламж үйлчилгээнээс олсон орлогыг дүүргийн эрүүл мэндийн төвийн кассанд хурааж, цахим бүртгэлийн болон санхүүгийн программд бүртгэн төрийн сан дахь төсвийн харилцах дансанд төвлөрүүлнэ.
2.5 Дүүргийн эрүүл мэндийн төв нь иргэнд төлбөр төлсөн баримтыг заавал олгох бөгөөд уг баримтад эрүүл мэндийн төвийн нэр, хувь хүний төлсөн төлбөрийн хэмжээ, огноог тэмдэглэсэн байна.
2.6 Дүүргийн эрүүл мэндийн төв нь нэмэлт болон төлбөртэй тусламж үйлчилгээний орлогыг тухайн үйлчилгээг үзүүлэхтэй холбоотой гарч байгаа шууд зардал болон байгууллагын ажиллагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулна. Үйлчилгээ үзүүллэхэд гарах шууд зардалд дараах зардлууд хамаарна:
2.6.1 Эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис, ариутгал халдваргүйтгэл, халдваргүйжүүлэлтийн зардал
2.6.2 Үйлчилгээ үзүүлсэн эмч, эмнэлгийн ажилтны цалин
2.6.3 Багаж, тоног төхөөрөмж худалдан авах болон тэдгээрийн засвар үйлчилгээний зардал
Гурав. Хориглох зүйл
3.1 Эмч эмнэлгийн ажилтанд дараах зүйлсийг хориглоно.
3.1.1 Эрүүл мэндийн байгууллагын ажлын үндсэн цагт багтаан үзүүлэх боломжтой тусламж, үйлчилгээг төлбөртэй үзүүлэхээр ятгах
3.1.2 Үйлчлүүлэгчээс үйлчилгээний төлбөр хураан авах
Дөрөв. Хяналт
4.1 Нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээний орлого, зарлагын гүйцэтгэл болон төлбөрт үйлчилгээний хэрэгжилтийн байдалд эрүүл мэндийн төвийн дотоод аудит хариуцсан мэргэжилтэн улирал бүр хяналт шинжилгээ, үнэлгээ хийж зөвлөмж гаргана.
4.2 Нэмэлт болон төлбөртэй үйлчилгээний талаарх иргэдийн өргөдөл, санал, хүсэлт гомдлыг шийдвэрлэсэн байдал, төлбөрт үйлчилгээний орлогын зарцуулалтын талаарх мэдээлэлийн нээлттэй, ил тод байдлыг дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга хангаж ажиллана.
Тав. Хариуцлага
5.1 Энэхүү журмыг зөрчсөн албан тушаалтан, эмч, эрүүл мэндийн ажилтанд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Нэмэлт тусламж үйлчилгээний төлбөрийг иргэнээс төлүүлэх журам
Нэг. Нийтлэг журам
- Энэхүү журмаар төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн төвийн нэмэлт тусүламж үйлчилгээний төлбөрийг иргэнээс төлүүлэхтэй холбоотой харилцаг зохицуулна.
- Нэмэлт тусламж үйлчилгээнд дараах үйлчилгээ хамаарна.
1.2.1эмнэлгийн төлбөртэй өрөөний үйлчилгээ
1.2.2 үйлчлүүлэгчийн хүсэлтээр үзүүлэх бусаднэмэлт тусламж үйлчилгээ
Хоёр. Төлбөр төлөх
2.1 Иргэн нэмэлт тусламж үйлчилгээний төлбөрийг зөвхөн кассанд төлж, төлбөр төлснийг нотлох баримт авна. Үйлчилгээ үзүүлсэн эмч, эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчээс биечлэн төлбөр авахыг хориглоно.
2.2 Иргэнд төлбөр төлсөн баримтыг заавал олгох бөгөөд нэмэлт төлбөрийн хэмжээ, огноог тэмдэглсэн байна.
2.3 Иргэн өөрийн хүсэлтээр нэмэлт тусламж үйлчилгээг зогсоох санал гаргавал тухайн тусламж үйлчилгээг зогсоох хүртэлх үеийн төлбөрийг тооцож үлдэгдэл төлбөрийг ямар нэгэн шимтгэл, алдангигүйгээр буцаан олгож баримтжуулна.