“Эко дүүрэг – Эелдэг сувилагч” аяны хүрээнд Хан-Уул эрүүл мэндийн төв нь тасаг, нэгжүүдийн сувилагч, мэргэжилтэн нарын дунд сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлээр шинэ бүтээлч санаа хэрэгжүүлж, иргэдээр харилцаа хандлагаа дүгнүүлэх 14 хоногийн аян зарласан.
2017 оны 10 сарын 27 өдөр аяныг дүгнэж шинэ бүтээлч санаа хэрэгжүүлэн, хамгийн их талархал хүлээж тэргүүлсэн сувилагч тодорлоо.
– Шинэ бүтээлч санаа Р.Энхтайван /Боолтод хэрэглэх уусмалын сав/
– Эелдэг сувилагч Г.Мөнгөнчулуун
– Стандарт баримтлагч сувилагч Ц.Алтанцэцэг
– Бүтээлч санаа гэрчилгээний эздээр Б.Эрдэнэцэцэг, Г.Энхжаргал, А.Батхишиг нар шалгарч Өргөмжлөл, Гэрчилгээ, Мөнгөн шагналаар шагнуулав.
Хан-Уул эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг уг арга хэмжээг анх удаа зохион байгуулж байгаа боловч 16 шинэ бүтээл оролцсон явдалд нь, бие биеээсээ туршлагажих сайн боломж бүрдэж байна гэж онцлоод цаашид чанаржуулах, уламжлал болгон зохион байгуулах үүрэг даалгаварыг Чанарын албанд өгсөн юм.
Нийт сувилагч, эмнэлгийн ажилтан нартаа ажлын амжилт хүсье.