”Үйлчилгээний дэг, журам, стандартаа баримтлан ажиллацгаая” сургалт, уралдаан

Монгол Улсын Засгийн газраас гаргасан "Сахилга хариуцлага дэг, журмыг чангатгах тухай" 2017 оны 10 сарын 26-ны өдрийн 01 тоот албан даалгавар, Эрүүл мэндийн сайдын "Эмнэлгийн мэргэжилтний хэм хэмжээ" 2013 оны 11 сарын 25-ны өдрийн 446 тушаал, Нийслэлийн засаг даргын "Эрүүл ажлын байр" удирдамжийн дагуу эмч, эмнэлгийн ажилчдын дагаж мөрдөх үйлчилгээний стандартыг сурталчлах, хэвшүүлэх зорилготойгоор ”Үйлчилгээний дэг, журам, стандартаа баримтлан ажиллацгаая” сургалт, уралдааныг тасаг нэгж, поликлиник, салбар амбулатори, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хооронд жүжигчилсэн тоглолт, асуулт хариултын тэмцээн, уралдаан хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Эмнэлгийн ажилчдын дагаж мөрдөх стандарт нь үйлчлүүлэгч нартаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, сэтгэл ханамжтай үзүүлэхээс гадна эрүүл мэндэд ээлтэй ажлын байр бий болгож, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлэх бүхий л арга хэмжээг зохицуулсан байдаг.

IMG_3153 IMG_3178 IMG_3184 IMG_3189 IMG_3193IMG_3138 IMG_3133 IMG_3128 IMG_3126 IMG_3116

annos copy Urgumjlul 001 copy