Хан-уул эрүүл мэндийн төвд “халдварт бус өвчлөлийн эрт илрүүлгийн цэг”- нээгдлээ.

Монгол Улсын Засгийн Газраас халдварт бус өвчлөлөөс ( ХБӨ) сэргийлэх, хянах I хөтөлбөрийг 2005 онд, II хөтөлбөрийг 2013 онд тус тус батлан олон талт арга хэмжээг  авч хэрэгжүүлсний үр дүнд эрүүл мэндийн салбарт ХБӨ-өөс сэргийлэх эрт илрүүлэх оношлогоонд хамрагдаж, хүн амын дунд архи, тамхинаас татгалзах, идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх, зөв зохистой хооллох зэрэг амьдралын зөв дадал нийгмийн хандлага төлөвшиж эхэлж байгаа эерэг үр дүн гарч байгаа боловч ХБӨ, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлийн тархалт өндөр хэвээр байсаар байна.

IMG_2671

Нэгдсэн Үндэстний Байгууллагын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод “Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэх замаар ХБӨ-өөс үүдэлтэй цаг бусаар нас барах явдлыг 2025 он гэхэд 25 хувь, архины хортой хэрэглээ, хөдөлгөөний хомсдлыг 10 хувь, давс, тамхины хэрэглээг 30 хувь, цусны даралт ихсэлтийг 25 хувь,таргалалт, чихрийн шижингийн өсөлтийг 25 хувиар тогтоон барих зорилтийг хэрэгжүүлэх зорилгод тулгуурлан энэхүү цэгийг нээж байна. IMG_2648

Хан-Уул эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж буй иргэд:

  • Биеийн өндөр
  • Биеийн жин
  • БЖИ
  • Шаардлагатай тохиолдолд бүсэлхийн тойрог хэмжиж таргалалтын зэргийг тодорхойлох
  • Артерийн даралт хэмжих зэрэг антропометрийн хэмжилтүүдийг хийнэ.

IMG_2651

Мөн артерийн даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд даралт зөв үзэх аргачлал заах

  • Зөв хооллолт
  • Дасгал хөдөлгөөн
  • Гэрийн нөхцөлд даралт зөв үзэх аргачлал заах,
  • Даралт ихсэлтийн үед авах анхны тусламжийн талаарх зөвлөгөө өгнө.

IMG_2660

Артерийн даралт болон илүүдэл жин, таргалалттай иргэдийг харьяалагдах ӨЭМТ-рүү болон нарийн мэргэжлийн кабинетэд үзүүлж оношлуулах хэрэгтэйг зөвлөнө. IMG_2681