Гар, хөл, амны өвчнөөс сэргийлэх зөвлөмж

0023f_17Гар, хөл, амны өвчнөөс сэргийлэх зөвлөмж

Гар, хөл, амны өвчин ханиах, найтаахэсвэл халдвартай хүний цэврүүт тууралтын шингэн,өтгөнөөр дамжин хүнээс хүнд халдвар тархдаг.  

Халдвараас сэргийлэхийн тулд:

  • Гараа савандаж угаах, гар халдваргүйтгэх гель хэрэглэх
  • Угаагаагүй бохир гараа нүд, хамар, амандаахүргэхгүй байх
  • Хэрвээ хүүхэд тань өвчилсөн бол гэртээ олон хүн цуглуулахгүй, олон нийтийн газар хүүхдээ дагуулж явахгүй байх
  • Өвчилсөн хүүхдийн 10 хоног сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй байх
  • Өвчтэй хүүхдийг эрүүл хүүхдээс тусгаарлан үнсэх, тэврэхээс зайлсхийх
  • Өвчилсөн хүүхдийн аяга, таваг, халбага, сэрээ болон хувийн ариун цэврийн хэрэгслийг тусад нь байлгах
  • Өвчтэй хүүхдийн өтгөн, цэврүүт тууралтын шүүс, шүлс зэргээр бохирлогдсон орчны эд зүйлс тоглоом, хаалганы бариул, хөтөвч, суултуур зэрэг байнга хүрэлцдэг гадаргуугугааж цэвэрлэн зориулалтын уусмалаар халдваргүйтгэх
  • Гарын алчуур, цагаан хэрэглэл, өвчтэй хүүхдийн хувцас зэргийг савандаж угаан, наранд хатаах, индүүдэх
  • Аяга, таваг, халбага, сэрээ, хоол ундны сав суулгыг угааж цэвэрлэсний дараа 20-30 минут жигнэх буюу буцалгаж халдваргүйтгэх
  • Гэр орондоо өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж, агаар сайн оруулах
  • Гэр бүлийн бусад гишүүдэд уг өвчний шинж тэмдэг илэрвэл харъяа өрх, сумын эмчид яаралтай үзүүлэх

Дараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт яаралтай хандаарай  

  • Халуурах
  • Гар хөл ам, биеээр тууралт гарах
  • Бөөлжих
  • Амьсгаадах
  • Гар хөл сулрах
  • Унтамхай эсвэл тайван биш болох зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандаарай