ГАЛЗУУ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЦГЭЭЕ!

Галзуу өвчин нь өвчтэй адгуусан амьтдаас хүнд халдварладаг, вирүсийн хурц халдварт өвчин юм. Эмнэл зүйн хувьд төв мэдрэлийн тогтолцоог гэмтээснээс болж хөдөлгөөний төвийн сэрэлт ихэсч амьсгал, залгих булчингуудын таталт үүсч улмаар саажилт болж, богино хугацаанд үхлээр төгсдөг өвчин юм. Вирүсийн биологийн онцлог нь мэдрэлийн системийг гэмтээдэг, тархи, нугас, шүлсний булчирхайд хуримтлагддаг төдийгүй хувирч өөрчлөгддөг шинжтэй.

Урьдчилан сэргийлэлт

  • Урьдчилан сэргийлэх ажлыг нийтийн ба хувийн чиглэлээр явуулна. Хазуулсан тохиолдолд галзуугийн эсрэг вакцин, ийлдэс хийнэ.

Сэргийлэх арга хэмжээ

  • Халдвар нутагшмал бүс нутагт нохойг гэрчилгээжүүлж, бүртгэж, дархлаажуулах;
  • Эзэнгүй гудамжны золбин амьтдыг устгаж, аюулгүй булах үйл ажиллагаа хийх;
  • Оношилгоог цаг алдалгүй хийлгэж,  мэргэжлийн байгууллагад хандах;
  • Хүн хазсан, ямар ч  эрүүл гэрийн тэжээмэл нохой ба муурыг 14 хоног уяж, хяналтанд байлгах;
  • Золбин  гудамжны амьтан хүн хазсан тохиолдолд шууд устгаж, галзуу өвчтэй эсэхийг шинжлэх;
  • Галзуу амьтан хазсан, дархлаажуулаагүй нохой муур зэрэг гэрийн тэжээмэл амьтныг шууд устгана;

Хэрэв амьтныг хорионд байлгахаар шийдвэл 6 сараас доошгүй хугацаагаар мал эмнэлгийн хяналтанд байлгах шаардлагатай. Суллахаас 30 хоногийн өмнө дархлаажуулна

Урьдчилан сэргийлэх

  • Эрсдэл бүхий хүмүүс урьдчилан сэргийлэх вакцин хийлгэх;

Амьтанд чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ

  • Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь амьтан тэжээгч  эздээс эхэлдэг;
  • Өөрийн амьтнаа вакцинд хамруулснаар иргэн өөрийгөө болон олон нийтийг хамгаалж чадна;
  • Зэрлэг болон хараа хяналтгүй амьтдаас сэрэмжил;
  • Өвөрмөц  бус эмчилгээ шархыг  тэр даруйд нь савантай  усаар сайтар угааж цэвэрлэнэ;
  • Дараа нь 70 % спирт, иод повидон иодын уусмалыг түрхэнэ. Оёдол тавих шаардлагатай бол дархан ийлдсээр шавьшисны дараа тавина.

галзуу-өвчнөөс-сэргийлье-1