ХУД-ын 15-р хороонд байрлах “БАТБАЯН ДУЛААН” ОСК-ын ажилчин албан хаагчдад хдхв/дох/бздх-ын талаар нөлөөллийн сургалт, илрүүлэх шинжилгээнд хамрууллав

Хан –Уул Дүүргийн 15-р хорооны Мэндсаруул ӨЭМТ –ийн эмч Г.Пүрэвмаа сувилагч М.Хишигмаа  нартай хамтран “Батбаян дулаан” Орон сууцны Конторын ажилчин албан хаагчдад “ХДХВ/ДОХ/БЗДХ-ын тухай ойлголт, урьдчилан сэргийлэх” “Эрсдэлтэй алхамаас сэргийлж эерэг хандлагыг төлөвшүүлэх нь” “ Бэлгэвчийг зөв хэрэглэх талаар”  сэдэвт нөлөөллийн сургалт хийж , бэлгэвчийг зөв хэрэглэж хэвших талаар муляж ашиглан зааж, 5 төрлийн суртачилгааны материал, гарын авлага, бэлгэвч тараалаа.

ХДХВ, Тэмбүү өвчнийг илрүүлэх түргэвчилсэн аргаар  шинжилгээ авч  нийт 21 ажилтан албан хаагч хамрагдсанаас  тэмбүүгийн сорил  эерэг гарсан 4 ажилтаныг ийлдэс судлалын шинжилгээнд хамруулж, эмчилгээнд орууллаа.

ааааа2