Хан-Уул дүүргийн 11-р хорооны Амгалан өрх ӨЭМТ, 11 хорооны нийгмийн ажилтантай хамтран “Буудал” нэгдсэн аяны хүрээнд 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил, Буган халиун, Зайсан лоунж зочид буудал, пабуудаар Амгалан өрх ӨЭМТ-ийн нийгмийн ажилтан Анхцэцэг, 11-р хорооны нийгмийн ажилтан нартай хамтран зочид буудал пабуудын ариун цэвэр, бэлгэвчийн хэрэглээг шалгав.
Ажилчин, албан хаагчдад “ХДХВ/ДОХ/БЗДХ-ын тухай ойлголт, урьдчилан сэргийлэх” “Эрсдэлтэй алхамаас сэргийлж эерэг хандлагыг төлөвшүүлэх нь” “ Бэлгэвчийг зөв хэрэглэх талаар” сэдэвт нөлөөллийн сургалт хийж , бэлгэвчийг зөв хэрэглэж хэвших талаар муляж ашиглан зааж, 5 төрлийн суртачилгааны материал, гарын авлага, бэлгэвч тараалаа.
ХДХВ, Тэмбүү өвчнийг илрүүлэх түргэвчилсэн аргаар шинжилгээ авч нийт 22 ажилтан албан хаагч хамрагдсанаас тэмбүүгийн сорил эерэг гарсан 1 ажилтаныг ийлдэс судлалын шинжилгээнд хамруулж, эмчилгээнд орууллаа.