Эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмч нарын баг "Амгалан өрх" ӨЭМТ, 11-р хороо хамтран "Цэргийн насны залуусын эрүүл мэндийг дээшлүүлэх" аяны нээлтийг ӨЭМТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн хэсэгт хийлээ. Аяныг нээж ХУЭМТ-ийн польклиникийн эрхлэгч Б.Молор-Эрдэнэ, статистикч эмч З.Туяа, Доторын эмч Мэдэхгүй, ӨЭМТ-ийн дарга Ц.Энхтуяа нар үг хэллээ. Мөн нурууны өвчин, В,С вирусын оношилгоо эмчилгээ, БЗДХӨ-үүдийн талаар сургалт, Чих хамар хоолой, дотор, мэс засал, гэмтэл, шүд, мэдрэлийн эмчийн үзлэг, зөвлөгөө, сайн дурын зөвлөгөө шинжилгээ авах ажлууд явагдлаа.