Олон Улсын сувилагч нарын өдрийг угтан Сувилахуйн тусламж үйлчилгээг "Үйлчлүүлэгч-Үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хамгаалъя" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Хан-Уул эрүүл мэндийн төвийн Сувилахуйн албанаас төвийн хэмжээнд 72 эмч эмнэлгийн мэргэжилтнүүдээс өглөөний цайны талаарх мэдлэг дадлыг үнэлэх асуумж судалгаа явуулж дүгнэв. Үүний үр дүнд Сувилахуйн албанаас санаачлан Халдвар хамгааллын багийн гишүүдтэй хамтран "Өглөөний цайгаа хамтдаа ууцгаалаа.
Тус үйл ажиллагаанд 380-400ккл-той 2 төрлийн өглөөний цай бэлтгэж байгууллагын удирдлагууд болон нийт сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ оролцууллаа.
Өглөөний цайны ач холбогдол эрүүл зөв хооллолтын талаар хамтдаа ярилцаж, нэг өдрийн өглөөний цайгаа 08:00 цагт ууж эрч хүчээр дүүрэн өглөөний ажилдаа урам зоригтой орлоо.
Өглөөний цайг бэлтгэсэн Халдвар хяналтын багийнхандаа Сувилахуйн албаны зүгээс талархал дэвшүүлж, сувилах их үйлсэд нь өндөр амжилт хүсье.