“Мэргэжил бүхэн сайхан-сувилагч мэргэжил бүүр сайхан” мэргэжил сурталчлах уулзалт өдөрлөгийг Хан-Уул эрүүл мэндийн төвийн сувилахуйн албанаас санаачлан дүүргийн 115 дугаар сургуулийн 12 ангийн 75 сурагчдыг хамруулан 2018 оны 04 сарын 19 ны өдөр зохион байгууллаа. Эрүүл мэндийн чиглэлээр суралцах сонирхолтой 10 гаруй сурагч байгаа нь сайшаалтай байлаа.
Өдөрлөгөөр сувилахуйн тусламж үйлчилгээний талаар мэдээлэл өгч,
- цусны даралт,
- биеийн халуун хэмжих арга,
- амьсгал тоолох,
- захын судасны хүчилтөрөгчийн хэмжээг тодорхойлох,
- уушгины амьсгал болон зүрхний авиаг чагнаж сонсгох зэрэг дадлага ажлыг хийж гүйцэтгүүлсэн нь төгсөх ангийн сурагчдын сонирхлыг татсан үйл ажиллагаа болж өндөрлөлөө.
Мөн сувилагч мэргэжлийн онцлог, ач холбогдол, үнэ цэнийг таниулах, ирээдүйд мэргэжлээ зөв сонгоход нь мэдээлэл олгох, хүүхэд залуусыг гэр бүл, эргэн тойрныхоо хүмүүсийг асран сувилах талаар анхны мэдэгдэхүүнтэй болгох, зөв зан үйлд сургаж төлөвшүүлэх чиглэлээр мэдээлэл өглөө.
Өдөрлөг амжилттай зохион байгуулагдаж сургуулийн захиралтай уулзаж цаашид хамтран ажиллах тал дээр санал бодлоо хуваалцлаа.