Эрүүл мэндийн салбарын мэдээллийн технологийн удирдлага зохион байгуулалтын бодлогын баримт бичигт тусгагдсан мэдээллийн технологийн албаны бүтэц зохион байгуулалтыг хэрэгжүүлэн, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 04 сарын 22 өдрийн 140-р тушаал, Хан-Уул эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 02 сарын 23 өдрийн А/05 тоот тушаалаар Мэдээлэл технологийн алба байгуулагдан ажлын ачааллыг харгалзуулан үндсэн 2 орон тоотойгоор ажиллаж байна.
Эрүүл мэндийн төвийн дотоод сүлжээний найдвартай үйл ажиллагааг хангах, мэдээлэл холбооны дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, нэгдсэн мэдээлэл технологийн бодлогыг тодорхойлж алба, тасаг, өрхийн эрүүл мэндийн төвүүд, салбар амбулаторийн мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, програм хангамжийн найдвартай ажиллагааг хангах, удирдлага арга зүйн зөвлөгөө өгөхөд оршино.
-
Монгол Улс болон гадаад улс оронд мэдээллийн технологийн талаар мөрдөгдөж байгаа стандартуудыг судлах, үйл ажиллагаандаа авч хэрэгжүүлэх;
-
Эрүүл мэндийн төвийн удирдлагад мэдээллийн технологийн мэдээлэл олгох, санал төсөл хөтөлбөр боловсруулах,
-
Технологийн хөгжил дэвшилд өөрчлөлт шинэчлэлийн судалгаа хийх, үнэлэлт дүгнэлт гаргах;
-
Сервер, дотоод гадаад сүлжээ, програм хангамжид гарсан гэмтлийг тодорхойлж, цаг алдалгүй устгах;
-
Шилэн кабелийн сүлжээг бий болгох, өргөжүүлэн хөгжүүлэх;
-
Цахилгаан холбооны шинэ дэвшилтэд техник технологи нэвтрүүлэх,
-
Камерын хяналтын системээр тоноглох, хэвийн найдвартай ажиллагааг ханган ажиллуулах;
-
Мэдээлэл технологийн тоног төхөөрөмжийг бүртгэн судалгаа хийж техникийн паспорт хөтлүүлэх, ашиглалтын түвшинг тогтоох;
-
Байгууллагын мэдээллийн нэгдсэн санг хөгжүүлэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цахимжуулах;
-
Дотоод удирдлагын системийг нэвтрүүлэн, салбар амбулатори болон өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хоорондын мэдээллийн урсгалыг цахимжуулах;
-
Компьютерийн техник болон програм хангамжийн шаардлагатай гарын авлага, заавар, журмыг боловсруулах, сургалт зохион байгуулах;