Стратеги төлөвлөгөө

ДУНД ХУГАЦААНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ҮНДСЭН ЧИГЛЭЛ /2018-2020 ОН/

I. Байгууллагын удирдлага, хөгжлийн талаар

Зорилт:

  • Байгууллагын удирдлагын менежмент, манлайлал, хүний нөөцийн төлөвлөлт, сонгон шалгаруулалт, сургалтыг сайжруулах, чадавхижууулах  
  • Оношлогоо, эмчилгээнд орчин үеийн мэдээлэл, технологийг нэвтрүүлж, техник технологийг шинэчилэх,
  • Дэд бүтэц, дотоод, гадаад орчны тохижилтыг сайжруулж, эко-байгууллага болох
  • Төсөв, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хангалтын нөөц, чадавхийг нэмэгдүүлэх,
  • Хариуцлага, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

  • Удирдах ажилтны удирдах арга барил, менежмент, сургалт, сонгон шалгаруулалтыг боловсронгуй болгох
  • Байгууллагын соёлын хэм хэмжээг тогтоож, үйлчилгээний стандартын хэм хэмжээг мөрдөн ажиллаж, хэвшүүлэх
  • Ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоод байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах
  • Мэдээллийн нээлттэй ил тод байдлыг бүрэн хангах
  • Авлигатай тэмцэх, авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлж ажиллах
  • Байгууллагын хүний нөөцийг 2018-2020 онд хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх
  • Техник технологийн шинэчлэлийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэн ажиллах
  • “Урологи андрологийн өвчлөлийн тусламж үйлчилгээг сайжруулах” төслийг хэрэгжүүлэх
  • “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэвтэн эмчлүүлэх кабинет байгуулах” төслийг хэрэгжүүлэх
  • Байгууллагын төсөв, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, өр авлагагүй ажиллах

Хүрэх үр дүн:

  • Байгууллагын удирдлагын менежментийн чадавхи сайжирч, хариуцлагатай, үр дүнтэй тогтолцоо бэхжинэ.
  • Гадаад дотоодын харилцаа, хамтын ажиллагааны хүрээ нэмэгдэж, эмнэлгийн хөгжлийн түвшин сайжирна.
  • Эмнэлгийн барилга байгууламж, дэд бүтэц, харилцаа холбоо хөгжсөнөөр эмнэлгийн хөгжилд дэмжлэг болно.
  • Эмнэлгийн  орчин аюулгүй, эрсдэлгүй, ээлтэй байх боломж  бүрдэнэ.      
  • Байгууллагын эрсдэлийг урьдчилан тооцож, түүнээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийн удирдлагын чадавхи сайжирна.

II. Эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар

Зорилт:

  • Дүүргийн хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг ээлтэй орчинд чанартай хүргэх,
  • Хөгжлийн бэрхшээлтэй болон нөхөн үржихүйн насны иргэд, ахмад, хүүхэд, өсвөр үеийнхэнд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах,
  • Эмийн чанар, аюулгүй байдал, эм хангамжийн тогтолцоог сайжруулах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх,

 Хэрэгжүүлэх арга хэмжээ:

  • “Эрүүл мэндийн хөгжил төсөл-5” хөтөлбөрийн хүрээнд Ариутгал халдваргүйжүүлэлтийн тасгийн засварын ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэн ажиллах
  • Өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран дүүргийн хүн амыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах,
  • Нөхөн үржихүйн эрүүл мэндийн хяналт үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх
  • ХӨЦМ-ийн хэрэгжилтийг сайжруулах, тандалт хийх ажлыг эрчимжүүлэх
  • Эм эмнэлгийн хэрэгсэл биобэлдмэлийг худалдан авах үйл ажиллагааг хууль тогтоомжинд заасны дагуу зохион байгуулж, чанартай эм эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэлээр тасралтгүй хангах, ханган нийлүүлэх, хадгалах, хамгаалах замаар эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэх
  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах хөтөлбөр боловсруулан, хяналт шинжилгээ үнэлгээнд хамрагдан шийдвэр зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах

Хүрэх үр дүн:

  • · Нөхөн үржихүйн насны хүн амын эрүүл мэндийн түвшин сайжирч, жирэмслэлт, төрөлтийн хүндрэл багасч, амьгүй болон перинаталь эндэгдэл буурна
  • Хүүхдийн өвчлөл болон эндэгдэл буурна
  • Чанарын шаардлага хангасан эм, оношлогооны урвалж, эмнэлгийн хэрэгслээр хангагдана ·
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжирна

III. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ

Зорилт:

  • Халдварт өвчний тандалт, эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээний бэлэн байдлыг сайжруулах
  • Хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт бус өвчний  тархалтын түвшинг бууруулах
  • Осол гэмтлээс шалтгаалсан өвчлөл, нас баралтын түвшин бууруулах
  • Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих
  • Орчны эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах
  • Өсвөр үе залуучуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах
  • Зоонозын халдварт өвчний сэргийлэлт, хяналтыг сайжруулах
  • Нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдлэг хандлагыг сайжруулах

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

  • Хүн амын болон ажиллагсдын зонхилон тохиолдох халдварт, халдварт бус өвчин, осол гэмтэл, сэтгэцийн эмгэг, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн дадал, агаарын бохирдлоос сэргийлэх, өсвөр насныхан, оюутан залуучуудын нөхөн үржихүйн эрүүл мэнд, эцэг, эх асран хамгаалагчдын хүүхдийн дунд зонхилон тохиолдох осол гэмтлээс сэргийлэх талаарх мэдлэг, хандлага, дадлыг сайжруулах сургалт, сурталчилгаа, компанит ажил зохион байгуулах
  • Эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд зорилтот бүлгийн хүн амын хамрагдалтын хувийг нэмэгдүүлэх, хяналтын тогтолцоо, эрүүлжүүлэх үйл ажиллагааг сайжруулах
  • “Сүрьеэгүй Хан-Уул” дүүрэг хөтөлбөрийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, ажиллах
  • Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, хамт олон, эрүүл мэндийг дээдлэгч өрх, иргэнийг шалгаруулах, сурталчлах

Хүрэх үр дүн:

  • Зонхилон тохиолдох халдварт бус өвчин буюу артерийн даралт ихсэлт, чихрийн шижин, умайн хүзүүний, хөхний хавдарын, элэгний хорт хавдарын эрт илрүүлгийн хамрагдалтын тоо нэмэгдэнэ.
  • Зонхилон тохиолдох халдварт бус өвчин, осол гэмтэл, сэтгэцийн эмгэг, халдварт өвчин, зоонозын халдварт өвчин, зонхилон тохиолдох осол гэмтлээс сэргийлэх талаар иргэдийн мэдлэг нэмэгдэнэ.
  • Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, хамт олон, эрүүл мэндийг дээдлэгч өрх, иргэний тоо нэмэгдэнэ.
  • Сүрьеэ өвчний тохиолдол, тархалт болон БЗДХ/ДОХ өвчний тохиолдол, тархалтын хувь багасч өвчлөл буурна.