Эрхэм зорилго

Уриа

    Эко дүүргийн – Эрүүл иргэн

Алсын хараа

    Хүний нөөцийн мэргэжлийн чадамж, тусламж үйлчилгээний чанараар Нийслэлийн хэмжээнд тэргүүлж ажиллана.

Эрхэм зорилго

    Нийгмийн эрүүл мэнд /нийтийн эрүүл мэнд/ болон төрөлжсөн мэргэшлийн нотолгоонд суурилсан эрүүл мэндийн чанартай, тусламж, үйлчилгээг үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, ухаалаг технологи, инновацийг дэмжин үзүүлэхэд оршино.

Эрхэмлэх үнэт зүйл

  • ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ
  • ХАМТ ОЛОН, ХУВЬ ХҮН
  • ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭНИЙ ЁС ЗҮЙ

Стратегийн зорилго

    Үйлчлүүлэгчийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлан нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээний шинэ дэвшилтэт техник, ухаалаг технологи, инновацийн тусламжтайгаар эрүүл мэндийн лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлнэ.

Стратегийн зорилго ба салбар, нутаг дэвсгэрийн нэгж, байгууллагын бүтцийн уялдаа

 

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2022-2025 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-ны хөтөлбөр, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко -Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, оношилгоо, эмчилгээний удирдамж, стандарт, арга зүйн зөвлөмж боловсруулах, нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах, халдварт болон халдварт бус өвчлөл, эндэгдлийн тархалт, нас баралтын тандалтын тогтолцоог бүрдүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий эрүүл мэндийн байгууллага бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

  • Үйлчлүүлэгчийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлан лавлагаа шатлалын тусламж, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, мэргэжил, арга зүйн зөвлөмж, дүгнэлт гаргах
  • Чиг үүрэг, эрхэм зорилго, стратегийн зорилтын хүрээнд хэтийн болон дунд хугацааны төлөвлөгөө, хөгжлийн хөтөлбөр, эрсдэлийн удирдлагын журам боловсруулан, хэрэгжилтийг хангах
  • Халдварт болон Халдварт бус өвчлөл, эндэгдлийн судалгаа, шинжилгээ хийж, эрүүл мэндийг сайжруулах, өвчлөл, эндэгдлийг бууруулах, тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, нотолгоонд суурилсан бодлого, хөтөлбөр боловсруулах асуудлаар төрийн захиргааны төв болон бусад байгууллагуудтай хамтран ажиллах
  • Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах төрөлжсөн мэргэжил эзэмшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалт, ажлын байран дах сургалтыг тасралтгүй зохион байгуулах
  • Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн шалтгааныг тодорхойлох судалгаа хийж, эх, хүүхдэд зонхилон тохиолдох өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоог бүрдүүлэх, өвчнөөс сэргийлэх
  • Эрүүл мэндтэй холбоотой үндэсний хөтөлбөр, стратеги хэрэгжүүлэх, мэргэжил, арга зүйгээр хангах
  • Эрдэм судлалын ажлыг дэмжин анагаах ухааны ололт амжилт, оношилгоо-эмчилгээний дэвшилтэт арга, технологийг эмчилгээ, үйлчилгээнд нэвтрүүлэх, үр дүнг тооцож ажиллах
  • Үйл ажиллагаандаа мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлэн хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлж, алсын зайн анагаах ухааныг хөгжүүлэх
  • Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулах