- 1933 оны 9-р сарын 5 нд анх үйлдвэрийн дэргэдэх барилгын ангийн ажилчдад зориулан аж үйлдвэрийн комбинатын даргын тушаалаар 1 эмч, 1 асрагчтай 2 орон тоотойгоор эмнэлгийг анх байгуулжээ.
Энэ эмнэлэг нь үйлдвэрийн ажилчдын эрүүл мэндээс гадна үйлдвэрийн болон ажилчдын байрны эрүүл ахуй, ариун цэвэр, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэлт, эрүүл мэндийн ухуулга сурталчилгааны асуудлыг хариуцан ажиллаж байв.
Анхны эмнэлгийн эмчээр ЗХУ-ын иргэн бага эмч О.Ф.Сидорова, асрагчаар Т.И.Никольская нар ажиллаж байлаа. Эмнэлэг нээгдснээс хойш 3 сарын дараа 30 ортой больниц болон өргөжин, амбулаторын тусламж үзүүлдэг хэсэгтэй болж шүдний кабинет, эмийн сантай болсон.
Тухайн жилээс үйлдвэрийн ажилчдаас 5 хүнийг сувилагчийн түр сургуулиар сургаж үндэсний боловсон хүчин бэлтгэн ажиллуулж эхэлсэн байна. Үйлдвэрийн захиргаа нь тус эмнэлгийн эм, хоол, багаж тоног төхөөрөмж, боловсон хүчний цалин, сургалтыг бүрэн хариуцаж байснаас гадна хүнд өвчтөнг очиж үзэх, хүүхэд, төрөх эмэгтэйчүүдийг эмнэлэгт хүргэхэд машин дайчлах эрх олгох зэргээр эмнэлэгт ихээхэн анхаарал тавьж байсан юм.
Тус эмнэлгийн анхны үндсэн эмчээр Д.Сэвжидмаа, Ц.Дэмид, Ц.Долгор, Л.Дамдинсүрэн нар ажиллаж байсан ба тухайн үед ерөнхий эмчээр Ц.Долгор ажиллаж байв.
- 1950 он Эмнэлэг өргөжин дотрын 25, хүүхдийн 25 бүгд 50 ортой болсон ба энэ үеэс орон тоог нэмж их эмч 7, бага эмч 4, сувилагч 10 үйлдвэрийн ажилчдад үйлчилж, цехийн 3 бага эмчийг тус тус ажиллуулав.
- 1957 он Эмнэлгийн материаллаг баазыг нэмэгдүүлж зарим тоног төхөөрөмжийг ажиллуулав. Үүнд: Рентген аппарат, Лабораторын зарим багаж хэрэгслийг бий болгов.
- 1960 он Эмнэлгийн орон тоо 75 болж нэмэгдэв.
- 1966 он НТХороо, СНЗөвлөлийн тогтоолоор үйлдвэрүүдийн дэргэд цехийн эмч ажиллуулж эхлэв. Анхны цехийн эмнэлгийн эмчээр Д.Янжмаа, Гомбосүрэн, З.Гэрэл нарыг томилон ажиллуулав. 1966 онд Буянт-Ухаагийн амбулаторийг ажиллуулж эхэлсэн.
- 1967 он АРНЭ-ийн поликлиникт зүрх судасны, дотрын, нүдний, чих хамар хоолойн, шүдний, мэс заслын кабинетуудыг байгуулан зарим тоног төхөөрөмжөөр хангах арга хэмжээг авч ажиллав.
Нүдний эмчээр Довдон, зүрх судасны эмчээр Ж.Отгон, мэс заслын эмчээр Дондов тус тус ажиллаж байлаа.
- 1979 он Бүтцийн зохион байгуулалтын өөрчлөлт хийж тус эмнэлгийн харъяанд байсан хүүхдийн хэсэг, түргэн тусламжийн үйлчилгээг хамт тусгаарлан гаргаж хүүхдийн нэгдсэн эмнэлэгт эмч ажилчдыг хамтатган шилжүүлж хүүхдийн эмнэлгийг байгуулав.
- 1979 – 1981 он хүртэл эмнэлгийн материаллаг баазыг улам өргөжүүлж төрөлжсөн нарийн мэргэжлийн кабинетыг нэмж 8 – ыг шинээр нээж ажиллуулав.
- 1982 он Яармагийн амбулаторын барилгын зураг төслийг хийлгэж хотын хөрөнгөөр амбулаторын шинэ барилгыг ХУД-ийн 6-р хорооны нутаг дэвсгэр дээр бариулах ажлыг зохион байгуулав.
- 1980 он Өдөрт 150 – 200 хүүхдэд үйлчилгээ үзүүлэх поликлиникийн барилгын ажлыг дуусган хүүхдийн зөвлөх поликликийн үйл ажиллагааг хийлгэж насанд хүрэгчдэд эмнэлгийн тусламж үзүүлэх поликлиникийг байгуулан ажиллуулав.
- 1978 он Бүтцийн өөрчлөлтөөр дүүргүүдэд арьс өнгө, сүрьеэгийн диспансеруудыг шинээр ажиллуулж эхлэв. Тухайн үед Арьс өнгөний диспансерийн эрхлэгчээр нь Ц.Найдан ажиллан, 2 их эмч 3 сувилагч, 1 үйлчлэгч, 1 карт бичигчийн орон тоотойгоор ажиллаж байв. Сүрьеэгийн диспансерийн эрхлэгчээр нь Ж.Цэрэндолгор ажиллан, 2 их эмч, 4 сувилагч, 1 үйлчлэгч, 1 эм олгогч, 1 дууцлагын сувилагч, 1 лаборантын орон тоотойгоор тусгай байранд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
- 1989 он Наркологийн кабинет эмч нь Бямбасүрэн, ЭХО-гийн кабинет эмч нь Таня нарыг эмнэлгээс мэргэжил эзэмшүүлэх үйл ажиллагааг явуулж эхлэв.
Тухайн үед дотрын хэсгийн 8 змч, хүүхдийн хэсгийн 12 эмч нар бүх хорооны хүн амд эмнэлэг үйлчилгээг үзүүлж гэрийн дуудлага хүлээн авч эмнэлгийн тусламжийг хүргэн ажиллаж байв.
АРНЭмнэлэг нь Туул тосгонд их эмчийн салбарт эрхлэгчээр нь Цэндсүрэн. Биокомбинатад их эмчийн салбарт эрхлэгчээр нь Хорлоо ажиллаж байсан ба их эмчийн салбартаа эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, дотрын тусламж үзүүлдэг 10 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж 11,12 р хорооны өрхийн хүн амд эмнэлэг үйлчилгээний тусламжийг үзүүлж иржээ.
- 1986 он УБ хотын ЭМГазрын даргын тушаалаар бүтцэд өөрчлөлт хийж АРНЭмнэлгийн 90 ортойгоор үйл ажиллагаа явуулж ирсэнийг өөрчлөн Био Үйлдвэрийн их эмчийн салбарын 10 орыг АРНЭмнэлэгт шилжүүлэн үйл ажиллагааг нэгтгэх арга хэмжээ авсанаар тус эмнэлэг нь 100 ортойгоор / дотор 75, мэдрэл 25 / дүүргийн бүх хороодын хүн амд үйлчлэн ажиллаж ирэв.
- 1973 он Эмч нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшүүлэхэд онцгой анхаарч ирсэнээр зүрх судас, нүд, чих хамар хоолой, ЭХО, эмэгтэйчүүд, бөөр, гэмтэл, хиймэл шүд, булчирхай, хавдар, дуран, лаборатори зэрэг 15 кабинетийг шинээр ажиллуулахад эмч, эмнэлгийн дунд мэргэжилтэнг мэргэшүүлэх ажлыг тогтмол хийж ирсэн байна.
НТХороо, СНЗөвлөийн тогтоолоор цехийн эмнэлгийн тоог нэмэгдүүлж орон тоог нь бас нэмэгдүүлэв. Цехийн эмнэлэг бүр 1 эмч, 1 сувилагчтайгаар үйл ажиллагааг эхлүүлж байлаа.
- 1966 он Дотрын хэсэг, хүүхдийн хэсгүүдийг шинээр зохион байгуулан үйл ажиллагааг эхлүүлэв. Дотрын хэсгийн эмчээр Хандсүрэн томилогдон ажиллаж байв.
АРНЭмнэлгийн харъяа хүүхдийн тасаг байгуулагдан хүүхдийн ерөнхий мэргэжилтэн ажиллуулж түргэн тусламжийн пост байгуулан 24 цагийн үйлчилгээтэй болгов. Хүүхдийн ерөнхий мэргэжилтнээр Намнансүрэн, Янжинлхам нар ажиллаж байв. Хүүхдийн түргэнд хотын түргэн тусламжаас дуудлагын машин хөлсөлж авч үйлчилгээг явуулдаг болов.
НТХороо, СНЗөвлөлийн гаргасан 90/99-р тогтоолын дагуу үйлдвэрийн цехийн эмнэлгийг 24 болгон өргөжүүлж Ноосны үйлдвэрүүд, Арьс ширний үйлдвэрүүдэд үйлчилж эмнэлгийн тусламж үйлчилгээг үйлдвэрийн ажилчдад ойртуулан хүргэх зорилгоор цехийн нэгдсэн хэсэг 2-ыг байгуулан ажиллаж Ноосны үйлдвэрийн цехийн хэсгийн ахлагчаар эмч Д.Өлзийдаш, Арьс ширний үйлдвэрийн цехийн хэсгийн ахлагчаар Э.Батнасан нар ажиллаж байв. Дээрхи тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор үйлдвэрийн ажилчдын хөдөлмөрийн чадвар түр алдалтыг бууруулах, цехийн эмнэлгээс эмнэлгийн анхан шатны тусламжийг газар дээр нь цаг алдалгүй хүргэх зорилгоор цехийн эмнэлгүүдэд яаралтай тусламж үзүүлэх эм тариа, ороох боох материалыг үйлдвэрийн хөрөнгөөс үнэ төлбөргүй үйлчлэхэд зориулан цехийн нэгдсэн хэсэгт сар бүр өгдөг журмыг НҮН, АШҮН-ээс боловсруулан хангалтыг тогтмол хийж иржээ.
- 1976 он Зарим хүнд үйлдвэрүүдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг жилд 2 удаа хийж ажилчдыг эрүүлжүүлэх ажлыг төлөвлөгөө системтэйгээр зохион байгуулан хийж ХЧТАлдалтыг бууруулахад эмч нарын үүрэг ролийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулж ажиллаж байсан байна.
3-р цахилгаан станц, нэхмэл, хивс, ээрмэлийн үйлдвэрийн дэргэд эмч инженерийн бригад байгуулан үйлдвэрийн тоосжилтыг бууруулах ажилчдын эрүүл мэндийг сахин хамгаалах, хөдөлмөрийн чадвар түр алдалтыг бууруулах зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажилчдад амны хаалт, тоосжилт ихтэй газар зориулалтын хошуувч, чихний хамгаалах чихэвч зэргийг үйлдвэрийн хөрөнгөөр зориудаар зохион байгуулалтай хангуулж эмч нараар хяналт тавиулан ажиллаж байсан байна.
Нийслэлийн цехийн эмнэлгүүдийн ажлыг жил бүр дүгнэдэг байсан ба АРНЭмнэлгийн цехийн хэсгийн эмч нараас НҮН – ийн цехийн хэсгийн эмч Д.Өлзийдаш удаа дараа нийслэл, Улсад 1-р байр эзлэн тэргүүний цехийн эмчийн болзол ханган ажиллаж ирлээ. Мөн 3-р цахилгаан станцын цехийн хэсгийн эмч Урианхай 2-р байранд шалгарч ажлаараа хотын хэмжээнд жил бүр болдог тэргүүний цехийн эмчийн болзлыг ханган үр бүтээлтэй ажиллаж байв.
Эмч Д.Өлзийдашийн үйлдвэрийн ажилчдын ХЧТАлдалтыг хэрхэн бууруулж үр дүнд хүрсэнд улсын хэмжээнд цехийн эмч нарын дунд 2 удаа үзүүлэх сургуулийг зохион байгуулж тэргүүний эмчээр нийслэлд 4 удаа шалгарч байсан бөгөөд ажлаараа цехийн эмч нарт заавал нэвтрүүлэх тэргүүн туршлагатай эмчээр шалгарч байлаа.
-
1991 онд удирдах газруудын шийдвэрээр бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж тус эмнэлгийн үйл ажиллагааг доорхи хэлбэрээр зохион байгуулав.
- Ажилчны районы нэгдсэн эмнэлэг №2
- Эрүүл мэндийн зөвлөх төв
- Эрүүл мэндийн 13-р төв гэсэн нэртэйгээр ор бүхий эмнэлэг, нарийн мэргэжлийн төвүүдийг тус тусад нь зохион байгуулж үйл ажиллагааг нь явуулж иржээ.
АРНЭмнэлэг №2 даргаар нь Ц.Алимаа, Эрүүл мэндийн зөвлөх төвийн даргаар Ц.Гомбо, Эрүүл мэндийн 13-р төвийн даргаар Долгормаа нарыг УБ хотын ЭМГазрын даргын тушаалаар томилон ажиллуулав.
- 1997 – 01 – 01 нээс эхлэн ЭМНХ-ын сайдын тушаалаар мөн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж нэгдсэн эмнэлэг, зөвлөх төвийг зохион байгуулж Хан-Уул Эрүүл мэндийн нэгдэл болгон зохион байгуулж үйл ажиллагааг явуулдаг болгов.
- 2000 он Өрхийн эмнэлгийг шинээр зохион байгуулан өрхийн эмнэлгүүдийг ББНөхөрлөл хэлбэрээр зохион байгуулан ажиллав.
- 2001 он ЭМЯ-ны сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал, захирамж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар Эрүүл мэндийн 13-р төвийг Эрүүл мэндийн нэгдлийн харьяанд нэгтгэн Яармаг салбар болгон ажиллуулав.
Эрүүл мэндийн төвийн даргаар:
- Ж.Сэд 1961 – 1974 он
- М.Ядмаа 1974 – 1977 он
- С.Санжаасүрэн 1977 – 1981 он
- Ж.Цэрэннадмид 1981 – 1985 он
- С.Шарав 1985 – 1987 он
- Ц.Гомбо 1987 – 1988 он
- Ц.Алимаа 1988 – 1991 он
- Д.Цэрэндолгор 1991 – 2001 он
- Э.Буянмандах 2001 – 2013 он
- Т.Пүрэвчулуун 2013 – 2017 он
- Э.Бодьцэцэг 2017 – 2024 он
- А.Сувдаа 2024 он
- Н.Наранбаатар 2024 оноос тус тус ажиллаж байна.
Эрүүл мэндийн төвийн яармаг салбарын даргаар:
- Долгормаа – 1997 он – 2001 онд
- Б.Лхагвасүрэн – 2001 он – 2013 онд
- Г.Оюунцэцэг – 2013 – оноос ажиллаж байна.