Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тасаг нь дүүргийн хүн амд зонхилон тохиолдох халдварт ,халдварт бус өвчин, осол гэмтэл, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг эрт илрүүлэх, тандалт судалгаа ,хяналт хийх, дархлаажуулах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх , эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, эрүүл мэндийн сургалт сурталчилгаа, зөвөлгөө мэдээлэл ,өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулах үндсэн чиглэл бүхий алба юм.
Нийгмийн эрүүл эрүүл мэндийн тасагт албаны дарга, өрхийн менежер, хүүхдийн ерөнхий зохицуулагч, хүүхэд өсвөр үеийн эмч, настны эмч ,наркологийн эмч, тархвар судлаач нар, сургалтын арга зүйч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, биеийн тамир чийрэгжүүлэлтийн арга зүйч, нөхөн үржихүйн кабинетын зохицуулагч эмч, ДОХ/БЗДК, сүрьеэгийн кабинетын эмч, сувилагч нар зэрэг нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнүүд харьяалагдан үйл ажиллагаа явуулж байна. Тус албанд клиникийн професор-1 ,тэргүүлэх зэрэгтэй эмч-2, сувилагч-2, ахлах зэрэгтэй эмч -3 тус тус ажиллаж байна.
Нийгмийн эрүүл эрүүл мэндийн тасгийн эмч мэргэжилтнүүд нь хариуцсан ажлынхаа чиглэлээр дүүргийн хэмжээнд хүн амд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа 15 хорооны ӨЭМТ- үүдийг мэргэжил арга зүйгээр ханган хамтран ажиллаж байна.
Нийгмийн эрүүл мэндийн албаны үйл ажиллагааны чиглэл нь.
- Дүүргийн хэмжээнд нийгмийн эрүүл эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг сайжруулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, шинэ мэдээллээр хангах, үйл ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлнэ.
- Нийгмийн эрүүл мэндийн талаар гарсан төрөөс баримтлах бодлого, үндэсний болон дэд хөтөлбөрүүдийг дүүргийн хэмжээнд холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэн ажиллаж биелэлтийг хугацаанд нь харьяа дээд шатны байгууллагуудад тайлагнана
- Зонхилон тохиолдох халдварт ,халдварт бус өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлийг тандан судалж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна
- Халдварт халдварт бус өвчний эрт илрүүлэгийн үзлэг оношилгоог дүүргийн хэмжээнд зохион байгуулан эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан хийнэ
- Товлолт болон халдвар судлалын заалтаар хийгдэх дархлаажуулалтын ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулан явцын тандалтуудыг хийж мэргэжил арга зүйн зөвөлгөө өгнө.
- Нөхөн үржихүй, эх барих эмэгтэйчүүд , хүүхэд ,өсвөр үеийн тусламж үйлчилгээг үзүүлж , зөвөлгөө, мэдээллээр ханган ажиллана.
- Нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, олон нийт, иргэдтэй хамтран ажиллаж салбар дундын болон олон улсын байгууллага, төсөл хөтөлбөртэй хамтын ажиллагааг өрнүүлэн ажиллана
- Иргэд үйлчлүүлэгчдэд зонхилон тохиолддог өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөх чиглэлээр эрүүл мэндийн боловсрол олгох , мэдээлэл, сургалт ,сурталчилгааны ажлыг зохион байгуулна.
Нийгмийн эрүүл мэндийн албаны үйл ажиллагааны 2017 оны зарим үзүүлэлтүүд: Үүнд: жирэмсний хяналтанд шинээр 5138 эмэгтэйчүүдийг хяналтанд авснаас 87,6%-ийг нь эхний 3 сартайд нь хяналтанд оруулсан нь нийслэлийн дунджаас 0,5%-иар өндөр байна . нийслэлийн дунджаас эхийн эндэгдэл 5,1%-иар, амьгүй төрөлт-0,7%-иар, гэрийн төрөлт-0,1%-иар, 0-1 насны хүүхдийн эндэгдэл -2,7%-иар тус тус доогуур байна.
Халдварт бус өвчний эрт илрүүлэгийн хүрээнд артерийн даралт ихдэх өвчний эрт илрүүлэгт 32830 хүн буюу /84,7%-ийг , чихрийн шижингийн хэв шинж-2-ын эрт илрүүлэгт 25329 хүн буюу 65,3%-ийг тус тус хамруулсан
Дүүргийн хэмжээнд 2017 онд нийт халдварт өвчний 2386 тохиолдол гарч 10,000 хүн амд 153,7% байгаа нь нийслэлийн дунджаас 43%-иар бага байна
Дүүргийн хэмжээнд 0-15 хүртэлх насны 34556 хүүхдийг товлолын дагуу 27545 хүнийг , тархвар судлалын заалтаар тус тус дархлаажуулах ажлыг зохион байгуулан хийсэн байна.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний болон дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллахад төрийн болон төрийн бус 162 байгууллагтай хамтран ажиллаж иргэдийг өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр хэвлэлээр 52 удаа, телевиз фэйсбүүкээр 89 удаа сурталчилгаа мэдээлэл явуулж ,1400 удаагийн сургалт, сурталчилгаа,өдөрлөгийг зохион байгуулж 44546 хүнийг хамруулж, 98 төрлийн 29400 ш гарын авлага материалыг тараах зэрэг ажлуудыг хийсэн .